"Galaxy Note 4"-өөр селфидэх үү
Цахим ертөнцийн сүүлийн үеийн тренд бол селфи. Тэгвэл фэйсвүүкийн найз, твиттер, инстаграмын дагагч нартай онцгой селфигээ гайхуулахыг хүсвэл "Samsung Galaxy Note 4"-ийг сонго. Та богино гартай байсан ч асуудалгүй, селфиднэ. Учир нь "Samsung Galaxy Note 4" 120 градус эргэж, хэнийг ч, юуг ч орхигдуулахгүйгээр селфидэх "ид шидтэй". Нүүрэн талд байрлах 3.7 пикселийн хүчин чадалтай камер нь 120 хэм эргэж, селфиний гайхамшгийг мэдрүүлэх боломжийг Юнител групп та бүхэнд олгож байна. Түрүүлж алхах уриатай тус групп "Samsung Galaxy Note 4" гар утасны албан ёсны нээлтийг өнөөдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Юнител группын ерөнхий захирал Р.Ганболд, Самсунг корпорацийн Ази тивийн борлуулалтыг хариуцсан захирал болон самсунг брэндийн гар утасны хэрэглэгчид оролцлоо. Юнител группын ерөнхий захирал Р.Ганболд ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Хоёр жилийн өмнө 10 хүний хоёр нь смарт утас хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр хоёр хүний нэг нь смарт утасны хэрэглэгч болсон. Энэхүү хэрэглээнд Юнител групп тодорхой хувь нэмрээ оруулж буй. Шинээр гарч буй Samsung Galaxy Note 4 нь ажил хэрэгч хүмүүс, бизнесменүүдэд илүү тохиромжтой" гэдгийг онцолсон юм.
ө
Юнител групп өнгөрсөн онд "Samsung Hello" хөтөлбөрийг хэрэгжүүлж, Samsung Galaxy S4, S5, Samsung Galaxy Note 3 маркийн гар утаснуудын дэлхийн нээлтийг Монголд хийж, хэрэглэгчдэд хүргэж байсан юм. Тэгвэл энэ удаа "Samsung Galaxy Note 4"-ийг Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. "Samsung Galaxy Note 4" гар утас нь тэмдэглэл хөтлөх талаасаа ажил хэрэг хүмүүст түлхүү зориулагдсан ч камерын үзүүлэлтээрээ бүхний хэрэгцээг хангана. Арын камер нь 16 мегапиксель, видео камер нь Full HD-ээс хоёр дахин өндөр нягтралтай Ultra HD. Товчхондоо кинотеарын хэмжээний өндөр нягтрашилтай дүрсийг хүлээн авах боломжтой. Дээр нь камер нь хөдөлгөөнтэй зургийг саадгүй авах тогтворжуулагчтай. Мэргэжлийн гэрэл зурагчинд ч гологдохгүй үзүүлэлтийг "Samsung Galaxy Note 4" гар утас бүрдүүлсэн гэж болно. Үүнээс гадна гар утсаа удирдлага болгон ашиглах боломжтой. Хоёр апплейкшн суулгаад л гэрийнхээ зурагт, агааржуулагч ер нь удирдлагатай бүхнээ алсын зайнаас гар утсаараа өөрийн хүслээр "эзэмдэж" болно. Бас нэг зүйлийг дуулгахад "Samsung Galaxy Note 4"-ийн баттерей 30 минутад 50 хувь, 100 минут буюу нэг цаг 40 минутад 100 хувь цэнэглэгддэг гэнэ.
ө
Юнител групп, Самсунг корпорацийн стратегийн түншлэлийн хүрээнд нээлтээ хийж буй дөрөв дэх утас болох "Samsung Galaxy Note 4"-ийг маргаашнаас борлуулж эхэлнэ. Цэвэр металл гадаргуутай "Samsung Galaxy Note 4" техник технологийн бодит дэвшлийг танд жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ гэдгийг дуулгахад таатай байна.
1
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ