Хуурамч штамптай паспортаар хил нэвтрэхийг завджээ
Монгол Улсын иргэн Б гэгч нь энэ сарын 9-ны өдөр Буянт-Ухаа дахь Олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор бусдын гадаад паспортод хуурамч штамп даруулан улсын хилээр нэвтрэх гэж байсныг хилчид саатуулсан байна. Иргэн Б нь Монгол Улсын хилээр өөрийн гадаад паспортоор нэвтрээд гуравдагч орны хилээр орохдоо хуурамч штамп дарсан паспортыг ашиглах зорилготой байжээ. Дээрх төрлийн гэмт хэрэг сүүлийн үед ихээр гарч байгаа бөгөөд 2014 он гарсаар иргэдийн хууль эрхзүйн мэдлэг сул байгааг ашиглан өндөр үнээр улсын хил нэвтрэх штампыг хуурамчаар үйлддэг томоохон таван гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг хилчид илрүүлэн шалгаж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ