М.Зоригт гишүүн суусаар л
УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдрөөс эхлэн Төрийн ордон дахь өрөөндөө суулт зарласан билээ. Тэгвэл түүний суулт үргэлжилж байна. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй томилгоо хэлэлцэж байна" хэмээн зургаа оруулжээ. М.Зоригт гишүүн “Засгийн газар 2015 оныхоо төсвийг өргөн барихдаа мөнгө байхгүй, орон тоо цомхотгоно, олон зуун ажлын байрыг байхгүй болгоно. Шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй гэсэн төсөв өргөн барьсан. Энэ төсөв анхнаасаа юу ч хийхгүй гэж байхад Засгийн газрын бүтцийг шинэчилж, бүрэлдэхүүнийг сольж байгаа нь утга учиргүй. Энэ их буруу. Тиймээс шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой бүлгийн хуралдаан, байнгын хороо, чуулганы хуралдаанд орохгүйгээр өрөөндөө суулт зарлана" гэсэн тайлбарыг өгөөд буй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ