Эцгийн хайр
Настай аав нь xүүтэйгээ хамт гадаа салхилж сууна. Гэтэл нэгэн бор шувуу бутан дээр ирж суув. Аав нь хүүгээсээ "Энэ юу вэ?"" гэж асууж гэнэ. Хүү нь: "Бор шувуу байна"" гэж хариулав. Хэсэг хугацааны дараа аав нь хүүгээсээ "Энэ юу вэ?" гэж хоёр дахь удаагаа асуув.
6
Хүү нь: "Ааваа би танд хэлсэн шүү дээ!" гэлээ. Тун удалгүй хөгшин эцэг хүүгээсээ гурав даxь удаагаа "Энэ юу вэ?" гэж асуулаа. Хүү уур уцаар, бухимдлаа илэрхийлэн аав руугаа хараад "Бор шувуу гэж байна шүү дээ! Б-О-Р Ш-У-В-У-У гэж байна !" гэлээ.
6
Хэдхэн xором өнгөрөв үү үгүй юу ахиад л аав нь: "Энэ юу вэ?" гэж дөрөв дэх удаагаа асууж гэнэ. Энэ удаад хүү аав руугаа хашгичин, "Та яагаад энэ асуултыг дахин дахин давтаад байгаа юм бэ? Би таньд Бор шувуу гэж хэдэн удаа хэлэх ёстой юм. Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэжүү?" гэлээ. Аав нь юу ч хэлэлгүй хүүгийнхээ дэргэдээс холдож, нэгэн тэмдэглэлийн дэвтэр авч ирэв.
6
Энэ тэмдэглэлийг аав нь хүүгээ төрсөн цагаас нь эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас эргүүлээд хөгшин эцэг нь хүүгээ уншихыг хүсэв. Xүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байв.Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт цэцэрлэгт нарлаад сууж байтал бутан дээр нэгэн бор шувуу ирж суув. Миний хүү надаас 23 удаа "Энэ юу вэ?" гэж асуухад би 23 удаа "Энэ бол бор шувуу!" гэж хэлсэн юм.
6
Хүүгээ нэг л асуултыг давтан давтан асуух бүрт нь би 23 удаа тэврэн авч үнссэн юм. "Хэдийгээр миний томоогүй хүү намайг жаахан залхаасан боловч миний уур уцаар огт хүрээгүй билээ" гэж бичсэн байлаа. Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ 4 хөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарлан хариулж буй бичлэгийг сонирхуулж байна.
6
Хэрвээ таны аав ээж нас өндөр болсон бол тэднийгээ дарамт бэрхшээл шиг битгий харж байгаарай. Харин тэдэнтэйгээ зөөлнөөр хандаж тэвчээртэй, халамжтай хандаарай. Бидний эцэг эх биднээс их зүйлийг хүсэхгүй, мэндийг нь мэдээд нэг утсаар ярьчихад л бөөн баяр болно. Төрүүлж өсгөсөн ачийг нь тэгж байгаад нэг хариулна даа гэж бодсоор завгүй явахад чинь нэг л мэдэхэд үүрд явчих вий. Ээж, аав гэдэг таныг энэ орчлонд мэндлэхэд баяр хөөрөөр тосон авч, өсгөн хүмүүжүүлж, хайрлаж энхрийлэн өдий кэрэгтэй хүн болгосон гэдгийг битгий мартаарай.
6
6
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ