Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрлөлт оруулахтай холбоотойгоор сайд нарыг ажлаас чөлөөлөхийг гишүүд дэмжсэн билээ.

a

Тиймээс дараагийн сайдууд томилогдох хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхай, эрчим хүчний сайдын үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус давхар хариуцуулахаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ