Ерөнхий сайд Сангийн сайдыг орлоно

img

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 14.40 минут орчимд завсарлаж, үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан. Гэвч гишүүд чуулганы танхимд орж ирэн, ирц бүрдэхийг хүлээсээр 16.40 цагийн орчимд хуралдаан эхэллээ.

a

Энэ үеэр Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхний арван төслийг баталснаар чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлөж байна.

a

Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх бөгөөд Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. Учир нь Сангийн сайдыг Засгийн газрын тэргүүн өөрөө орлож, гишүүдийн асуултад хариулах аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бүр л улаан цагаандаа туллаа даа.
2014-10-17
зочин:
сангийн сайдад нэрийг их бодож дэвшүүлэх хэрэгтэй, улаан,цагаан 2 сангийн сайд байхад улсын төсөв хоосорч байсан түүхүүд саяхан. юм бүр учиртай байдаг монгол заншлаас сурахад илүүдэхгүй
2014-10-17
zochin:
jinxene dampuural!!!
2014-10-16