Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял оноолоо
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн II шүүхэд эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
a
Шүүх хуралд жүжигчин Ц.Алдармаа хоёр өмгөөлөгчтэй ирсэн бол жүжигчин Д.Оюунтуул нэг өмгөөлөгчтэй оролцсон юм. Шүүх хурал эхлэх үед хурлыг нээлттэй хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Энэ хэргийг хэлэлцэхэд нилээдгүй хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
й
Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэж, шүүх танхимд байсан бүхий л оролцогчдыг танхимаас гаргасан юм. Шүүх хурал хаалттай үргэлжилсээр 19 цагийн орчимд шүүх шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Шүүхээс жүжигчин Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргажээ. Шүүх хуралдаан өндөрлөсний дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн юм.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ