Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

09:00 цагт Ботаникийн хүрээлэнгийн 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Нэгдсэн байранд болно. Утас 99045949

as

09:00 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бэлтгэгдсэн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, ажилчдад зориулсан Эбола болон бусад вируст халдварт өвчний талаарх ажлын байрны сургалтыг зохион байгуулна. Утас: 99150594

a

09:00 цагт Хан-Уул дүүргийн 2014 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага Яармагийн 34 дүгээр сургууль дээр эхлэнэ. Утас: 99064665

a

09:00 цагт  “Хүрэлтогоот-2014” оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал  Хүрэлтогоот цогцолборт болно. Утас 99045949

a

09:00 цагт Барилгын материалын савласан /цемент гэх мэт/ бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал болно. Утас 264786

a

10:00 цагт Өргөх байгууламжид хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал болно. Утас 264786

a

11:00 цагт Авто зам, гүүрийн байгууламжид хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал болно.  Утас 264786

a

11:00 цагт Байгаль орчны мэдээллийн 22 дэд санд мэдээлэл төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний газрын 207 тоотод мэдээлэл өгнө. Утас: 99015864 99130782

a

11:00 цагт Ус сувгийн удирдах газрын Усны лабораторийн эрхлэгч Н.Цэвэг-Очир Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн чанх хойно /1000 оюутны байрны урд/ байрлах Улаанбаатар хотын ундны усны бохирдлыг хянадаг лаборатори дээр мэдээлэл өгч, ажлаа танилцуулна. Утас: 99085362

a

11:10 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулиас монгол залуусыг үнэгүй суралцуулах боломжоор хангасан төдийгүй хоёр улсын боловсролын салбарыг гүнзгийрүүлэн ажиллаж байгаа талаар тус сургуулийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

a

11:30 цагт Монголын Соёл Яруу Найргийн Академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал олгох болсон  талаар тус Академийн ерөнхийлөгч МУСГЗ Г.Мэнд-Ооёо, утга зохиолын орчуулагч, гүүш Ж.Гэндэндарам нар Төрийн ордоны зүүн талд Кредит банктай байрны 4 давхар “Нээлттэй мэдээллийн төв”-д мэдээллэл хийнэ. Утас: 8688-5060

a

12:00 цагт Оюуны бэрхшээлтэй хүүхэд бүрийг дэмжих Монголын тусгай олимпын аварга шалгаруулах тэмцээний нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

a

12:00 цагт өвгөдийн алтан сургаалын талаар “Хүмүүнлэгийн бахархал сан”, “Монголын оюунлаг олон түмний нэгдэл” төвийн тэргүүн, хүн судлаач А.Мягмарсүрэн МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

a

13:00 цагт Монголын Үндэсний музейд ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Л.Кузьмин "Барон Унгерн ба Монгол" сэдвээр лекц уншина. Утас: 99123922, 70110913

a

14:00 цагт Монголын Үндэсний музейд шинэ үзмэр шилжүүлэх ёслолын үйл ажиллагаа, "Талын дайчдын өв соёл" үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа тус тус болно. Утас: 99123922, 70110913

a

15:00 цагт Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Иргэний танхимаас “Ядууралтай тэмцэх Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч Баянгол дүүргийн 9,10,16,21,22,23 дугаар хороодын зорилтот бүлгийн 130 хүүхдэд өвлийн хувцас, витамин бэлэглэх “ Халуун сэтгэл” Сайн үйлсийн аяны үйл ажиллагааг  Баянгол дүүргийн 10 дугаар хорооны гадна сагсны талбайд буюу Хорооллын эцэст зохион байгуулна. Утас: 91426622, 95788279

15:00 цагт  "Монгол-Япон" төвд “Монголын уран барилгын хөгжил, онол арга зүй” сэдвээр академич Д.Хайсамбуу  лекц уншина.  Утас 99045949

15:00 цагт Солонгос улсын ёс заншил хэл соёл, /k-pop/ дуу бүжиг сонирхон суралцаж буй оюутан залуустаа цаашид өөрийгөө хөгжүүлэн дэвшин суралцахад нь туслах зорилготой  тэмцээн нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын Олон Нийт Цагдаагийн Хамтын Ажиллагааны Төвд болно. Утас-70117000, 99133937

СЭТГЭГДЭЛ БИЧИХ