Галын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Гишүүд уг хуулийн төсөлд нэлээд ач холбогдол өгч, өөрсдийн саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Арвин хуульд ой хээрийн түймэрийг илүү тодорхой, өргөн хүрээтэй оруулах ёстойг хэлж байна.
.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Үндсэн хуулийг дэмжиж байна. Гэхдээ дутуу зүйл байна. Ялангуяа авран хамгаалах чиглэл дээр анхаарах зүйл байна. Аврах ажиллагаа гэдгийг тусдаа зүйлчлэх хэрэгтэй. Галын аюулгүй байдал гэдэг дээр хомс зүйл их байна. Галын даатгалын орлого юунд зарцуулагдах ёстой, ямар субьект орох уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
.
УИХ-ын гишүүн С.Баярцогт: Энэ бол маш чухал хууль. Хот байгуулалтын хувьд маш том өөрчлөлт гарсан. Тиймээс обектын түймэртэй холбоотой маш том зүйл заалт оруулж ирэх ёстой. Галын хуулиндаа обект, ой хээр, хэл дамнасан түймрээ ч оруул. Ой хээрийн түймэр энэ хуулиар зохицуулагдахгүй байна. Бүтэн цогц хууль болох ёстой. Ийн гишүүд саналыг хэлснээр санал хурааж, гишүүдийн 88.2 нь дэмжив. Ингэснээр уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ