Ё.Отгонбаярын сануулга
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ардын намынхнаас даатгалын мөнгө буцааж авах ёстой хэмээн хатуурхав. МАХН-ын байр шатах үед төрөөс багагүй мөнгө авсан. Харин үүнийг одоо ардын намынхан буцааж төлөх ёстой гэсэн түүний үг Ё.Отгонбаяр гишүүний дургүйг хүргэсэн бололтой. Ё.Отгонбаяр гишүүн галын тухай хуульд оруулах саналаа хэлснийхээ дараа "Баасанхүү гишүүн та ямар тариа тариулчихсан юм бэ. Өчигдрөөс хойш манай нам руу дайраад байх юм. Таны дарга нь болох гээд гүйгээд байгаа байнгын хороонд манайх олонх шүү. Та буруу хүнийхээ бөгсийг долоож байна" хэмээн хатуухан сануулга өгөв.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ