Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд “компанийн дүрэмд өөрчлөлт ороход тэр компанийн хүмүүст нээлттэй байх ёстой. Үүнээс үүдээд компаниудын ажилчдын хооронд маргаан дэгдээд байгаа” гэдгийг анхааруулж байлаа.
өа
Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуульд өөрчлөлтийг яаж оруулах вэ гэдгийг сонирхож байсан. Манайд төрийн бус байгууллагын дарга нар муудалцахаараа тамгаа аваад алга болчихдог. Үүнийг яаж зохицуулж байна вэ? Нэг байгууллага хоёр даргатай болчихдог тохиолдол байна” хэмээн асууж, хууль боловсруулагчаас хариулт авч байлаа. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ хууль монгол хэлний найруулга муутай байна. Үүнийг хууль санаачлагач харах хэрэгтэй” гэж байлаа.
бө
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа . Үдээс хойш 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ