Н.Алтанхуягийг огцруулах төслийг өргөн барилаа
МАН, МАХН, АН-ын нэр бүхий УИХ-ын 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслийг өргөн барив. Улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ үед урьдчилан сэргийлэх, тодорхой арга хэмжээ авахыг шаардсан гишүүдийн үгийг үл тоож, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах нэрийдлээр танхимын сайд нараа чөлөөлж, томилж байгаа гэх зэргээр нь Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлд дурдагдсан байна.
бө
Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах төсөлд гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барилаа. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ