МоАХ дотоод ардчилалгүй болсон

img

МоАХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн П.Дэлгэрсайхантай ярилцлаа. Тэрбээр МоАХ-ын үйл ажиллагаанд гишүүд нь харилцан тэгш оролцоотой байж чадахгүй байгаад нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

а

-МоАХ-ны Хяналтын зөвлөл хэдэн гишүүнтэй вэ? Ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-МоАХ-ны Хяналтын зөвлөлд одоогоор гурван хүн ажиллаж байна. Н.Ширэндэв, Д.Пүрэвбаатар дээр нь миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй. 2006 онд болсон МоАХ-ны хурлаар гишүүдийн олонхын саналаар бид сонгогдсон. Хяналтын зөвлөл нь МоАХ-ны бүхий л үйл ажиллагаанд хяналт тавихаар дүрмэнд заагдсан байдаг. Энэ дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

ө

-Хяналтын зөвлөлийн гурван хүний хооронд үл ойлголцол үүсээд байгаа гэх мэдээлэл байна л даа. Ямар асуудал үүссэн юм бол?

-2006-2010 он хүртэл Н.Ширэндэв Хяналтын зөвлөлийн даргаар ажилласан. Тэгээд Н.Ширэндэв өөр ажилд орсон учраас Хяналтын зөвлөлийн даргын албаа Д.Пүрэвбаатарт өгсөн юм. Харин Д.Пүрэвбаатар Москвад ажиллаж байгаа. Ер нь бол Хяналтын зөвлөлийн дараагийн даргыг сонгох цаг болсон. Н.Ширэндэв надад саналаа өгсөн байгаа. Гэхдээ бид хоёр энэ саналаа Х.Баттулга даргад албан ёсоор хэлээгүй байгаа.

ө

-Тэгэхээр дарга сонгоход асуудал үүсээд байгаа гэсэн үг үү?

-Үгүй. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг суурь байгууллагын хувьд дотоод ардчилалтай, гишүүдийн оролцоо харилцан жигд байх ёстой. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ байдал алдагдсан. Манай одоогийн дарга холбоондоо олон зүйлийг хийсэн. Бүх санхүүжилтийг өөрөө гаргаж байна. Нийгэмд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтын суурийг тавьж байна. Энэ бол нэг үнэт зүйл. Гэхдээ аливаа зүйлийг бүтээхээс гадна МоАХ-нд биет бус үнэт зүйлүүд олон бий. Тэр нь маш олон итгэл, сэтгэлтэй хүмүүсийн эв нэгдэл. Тэгтэл зарим хүмүүстээ хаалттай мэт байгаад байдаг. Зөвхөн Хяналтын зөвлөлийн тухайд гэхэд Д.Пүрэвбаатар ганцаараа шийдвэр гаргаж байна. Хяналтын зөвлөлөөс гаргах шийдвэрийг бид гурав ярилцах ёстой. Гэтэл хаа хол Москвад байгаа хүнд энд шийдвэр гаргаад байдаг. Тэр шийдвэрийг нь хажууд нь байгаа Н.Ширэндэв бид хоёр мэдээгүй. Энэ бол бидний жигд оролцоо хангагдаж чадахгүй байгаагийн илрэл.

ө

- Хяналтын зөвлөлийн нэг хүн бие дааж шийдвэр гаргасанд та бүхэн эмзэглээд буй бололтой. Д.Пүрэвбаатартайгаа холбогдсон уу?

-Одоогоор холбогдоогүй байна. Би бол гайхаж байна. Москвад байгаа хүн энд шийдвэр гаргаад, гарын үсэг зурж, тамга дарсанд. Гэтэл Улаанбаатарт байгаа хоёр хүн нь мэдээгүй. Энэ нэг биш удаагийн үйлдэл байх. Өмнө нь хяналтын зөвлөл санхүүгийн үзүүлэлт, маргаантай үзэл баримтлал зэрэг асуудалтай жилдээ нэгээс хоёр удаа танилцдаг байсан. Одоо бол маш хязгаарлагдмал хүрээнд үйл явц өрнөж байна. Ингэж хэлэхээр олон хүн эмзэглэх байх. Зарим хэсэг нь дэмжинэ.

ө

-Та гурав ээлж дараагаар хяналтын зөвлөлөө даргалдаг юм уу? Энэ удаа таны ээлж үү?

-Тиймээ. Уг нь бол миний ээлж. Цаг хугацааны хувьд ч болчихсон.

а

-Хяналтын зөвлөлийн гишүүд 2006 онд сонгогдсон гэхээр нэлээн удаан ажиллаж байна. Мөн танай холбооны дарга Х.Баттулга ч 2006 онд сонгогдсон. Тэгэхээр удирдлага болоод хяналт тавьдаг хүмүүс нь солигдохгүй хэтэрхий удаж байгаа юм биш үү. Яагаад их хурлаа хуралдуулаагүй юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд МоАХ-ны чуулганыг ерөөсөө хуралдуулаагүй. Чуулган хуралдаагүй учраас бидний асуудлыг ч, даргад итгэл үзүүлэх асуудлыг ч яриагүй. Тэгээд ч МоАХ-ны хүндэт дарга Ц.Элбэгдорж хоёр удаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн, УИХ болон орон нутгийн сонгууль зэргээр манай анхны гишүүдтэй холбоотой томоохон үйл явдлууд өрнөсөн. Энэ үеүдэд тогтворгүй байдлууд үүсэх байсан учраас нэлээд болгоомжтой хандсан.

ө

-Жигд оролцоогоор хангагдаж чадахгүй дээр нь нэг удирдлага, хяналтын зөвлөлтэйгээр найман жил болж байна. Ер нь МоАХ-ны үйл ажиллагаанд ямар нэг доголдол байна уу?

-Бүх санхүүжилт нэг хүнээс гарах нь эрүүл бус ойлголт. Аливаа зүйлд үзэл бодлоо солилцож, нүүр нүүрээ харж байгаад шийдвэр гаргаж байж л олон нийтийн байгууллага “амьд” явдаг. Тэгж байж бие биенээсээ мэдээлэл авч, өсч хөгждөг. Бид хаана байгаа билээ, хаачихав гэдгээ байнга тодорхойлж байх ёстой. Гэтэл бид үзэл баримтлалын хувьд тунхагласан маш олон зүйлсээсээ ухрах ирмэгт тулчихаад байна. Биднээс гадна дараагийн үе яах вэ. Лидерүүд нь зөрчил, маргаантай байвал хажууд нь ажиллаж буй дараагийн үе яах гэдэг нь эмзэглэх асуудал.

б

-Товчхондоо бол МоАХ дотоод ардчилалгүй болсон гэсэн үг үү?

-Яг тийм. Ерөөсөө дотоод ардчилалгүй болсон. Бидний үнэт зүйл бол Монголын ардчилсан нийгмийн суурь байгууллага. Манайхаас маш олон иргэний нийгмийн байгууллага, ТББ, намууд төрж гарсан. Гэтэл зөвхөн нэг нам доторх асуудалтай зууралдаад байгаа нь 1990 онд тунхагласан үзэл баримтлал, олонхоороо байх ардчиллын суурь үнэт зүйлстэй зөрчилдөөд байна. Дэндүү жижгэрчихсэн ч юм шиг. Өмнө нь хаа байсан, одоо хаана байгаа, цаашид хаашаа явахаа тодорхой болгох хэрэгтэй.

ө

В.Бат

ө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t. altankhuyag:
moax anx barag bux ard irged tuxain ueiin maxh in zarim gishuud ch demjdeg baiguullaga baisan l daa. suuldee moax zuvxun ardchilsan namig / tom xuugee dagaad/ demjeed nuguu " yndsen xuul "-iin daguu 1990 ond daraalan baiguulagdsan busad nam buyu uuriin busad huuhduudee gudamjind xayasan yum daa. uul ni moax bol yax argagui niigmiin uurchlultiig xiixed manlailan oroltson gaviya baiguulsan unen. mongolchuud bugd xuleen zuvshuurux bolovch ardchilsan namaas busad namuudad xandsan xandlagaas ni xarxad uuriin zorilgoosoo bish gexed uil ajillagaanixaa undsen zarchimaas uxarsan. tuugeer ch baraxgui uuneesee bolood ner tur ni ixed unasan yum daa. odoo moax g ardchilsan namaas yalgaj harax bolomj barag baixgui dee. xerev moax g shinechilex gej baigaa bol uls turuus ni buyu a namaas ni bur xolduulax zailashgui *rdlagatai yum shuu. tegj baij tur zasag in erx barij baigaa uls tur in nam bolon busad nam evseltei xariutslaga tootsdog xuchin baix xeregtei shuu dee. odoogiinx shig zuvxun a nsmin xamjlaga baix yum bol ogt xereggui xarin tatah buugdax xeregtei shuu dee.
2014-10-20
моах-д:
ан-ын үйл явц моах-д ямар хамаатай юм. тэр тусмаа хяналтын зөвлөлийн гишүүнд. моах нь өөрөө хэн нэгэнд мөнгөөр худалдагдчихаад байхад тэрийгээ олж харахгүй.
2014-10-20
uuchlaarai ah buheldee ardchilalgyui bolson:
muuch gesen mah, mahn nar ikh hurlaa hiij darga tseregee solioj baikh um . amnai nam bolokh deer chin buur tag shuu. ene shulga altantuyag gej damuuruulagch nam sunuuj duuslaa. odoo boloosh dee pm bolon namin dargaas zailuulkhgui bopl daraagin songuulid aluulahaar bna shuu. bid ch yahav harin bondyn mungiig idej uuj duusgasan said gishuud l aavin haalga eelj daraalaln tatna daa.
2014-10-19
moax-iin negen gishuun:
unuudur yamar ch tbb-iig battulga shig mungu sanhuugeer sanhuujuuleed yavahgui baigaa hichneen ch bair sav tuslamj demjlegiig gishuudedee uguv duu uursduu 1 ch tugrug gargadaggui l baihgui yu
2014-10-19
kube:
jenkog muulaad bas bair suuria avch uldekh gesen oroldlogo bololtoi. 2tuulaig guitsekh ch amargui l bolov uu
2014-10-19
уншигч:
алтангадасынханаас хэдэн юм авчихжээ энэ амьтан ардчилсан холбоог ман гишүүд ч ан үишүүдч дэмжээд л бйаж байгаа ш дээ.баттулгыг дарах олигорхийн явуулга л байна энэ агай ч зайлчихмаар л санагдана
2014-10-19
зочин:
үнэндээ л баттулгаас айсандаа худлааа матаас гаргаж нэр хүндийг нь унгах гэж яадхынмаа захиалгатай, санхүүжүүлэгчтэй, цаанаа эзэнтэй, эзэн нь угаасаа тодорхой л байна шдээ хөөрхийсв монгол улсын ерөнхийлөгчийн - удаа 4 жилээр нийт 8 жилээр сонгодог бол уихийн гишүүнийг хийж л чадаж байвал хэдэн ч удаа сонгож болно. хэдэн ч удаа ерөнхий сайд болж болно ажилдаа эзэн болбол. ажлаа хийж чадахгүй төрийн мөнгийг зөөдөг бол алтанхуяг шиг хэдэн ч удаа унгах санал оруулна эрх биш тэгжаагаад унах тавилатай юм хойн унах биз чадахгүй нөхдүүд чадаж бвал дэмжээд байхаас яахуудээ
2014-10-18
t1 sta:
t1 *kuud odoo bolio battulgiig amjih uu?
2014-10-18
irgen:
zambaraagyi baidal ni nahal hymyjilgyi bolovsrolgyi hynerr dyyrchihsen.ah bol saihan baisan.odoo iyl bolj bainadas
2014-10-18
зочин:
муын еренхийлегчийг хуртэл 8 жилээс илуу сонгодоггуй биздээ. баттулга дарга чинь ардчилсан холбоог удирдаад 8 жил болсон байна одоо ажлаа егчихмеер юмдаа
2014-10-18
моах ын гишуун:
пурэвбаатарыг ойлгож байнаа женкогоос ажил авсан юм чинь
2014-10-18
buuuuu:
jijig gariin biye unelegch, hun bur l mediishdeee
2014-10-18
зочин:
нэг муу албан тушаал авахийн төлөө юун олон юм ярьдаг авгай вэ
2014-10-18
зочин:
мөнгө нь байгаа бол өөрөө мөнгө гаргаад ажилаа хийгээд яваач харин ч өөрийнхөө хөрөнгөөр санхүүжүүлээд явж чадаж байна гэдэг гайхамшиг бишүү? би ч төрийн бус байгууллагад ажилдаг санхүүжилт байхгүй ажиллахаасаа ажилгүй нь их харин ч нийгмийн тэр том олон нийтийн байгууллагыг нуруун дээрээ тээгээд ирж чадаж байна гэдэг гайхамшиг бас аваад явах сэтгэл байна. үнэхээр л асуудал байгаа бол ардчилсан нийгэм хүмүүсээ цуглуулаад хуралдаачээ асуудалгүй бишүү? мөнгө нэг талаас гадаад асуудал гэвэл өөрсдөө мөнгөө гаргаад хүмүүсээ цуглуул мэдээж гишүүд чинь чамаайг болон бусад хүмүүсийг дэмжиэ байвал ирнэ. цуглуулж чадвал ажлаад л явна биз асуудал алга. гэхдээ чамаайг дагаад цуглахгүй л болуудаа. мундаг манлайлал гээд зураг тавьсан байхын тэгээд юун ану вэ? чи монгол хүн биздээ. ану бодлого хэрэгжүүлэгч үү эсвэл энэ зэргээ мэднэ биздээ
2014-10-18