Хүүхдүүд салат, төмсний нухашнаас хорджээ

img

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн зургаадугаар ангийн “А” ангийн хүүхдүүд салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогджээ.

а

Зургаан хүүхдийн шинжилгээнээс “Staphylococcus aureus” буюу “Алтлаг стафилакокк” илэрсэн байна. Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд холимог салат, байцааны салат, ходоодны угаадаснаас “Staphylococcus aureus”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илэрсэн байна.

а

Хүүхдүүд “Ургацын баяр” тэмдэглэх гэж гэр гэртээ төрөл бүрийн салат, төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай ороомог зэргийг хийж ангидаа авчирчээ. Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарсан. Бусад 16 хүүхэд, багш, ар гэрийнхний биеийн байдал хэвийн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ