Унгар-Монголын бизнес форумд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож үг хэллээ. Бизнес форумыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, Унгарын Үндэсний худалдааны төв, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан юм.
1
Унгарын талын зохион байгуулагчдын зүгээс хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Монголын талаас оролцогчид Унгарын бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулав. Бизнес форумд Монголын 26 компани, Унгарын 80 гаруй компанийн төлөөлөгч оролцлоо.
1
Мөн өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв Европын их сургуулийг үндэслэгч Жорж Соростой Будапешт хотноо уулзан Төв Европын Их сургуульд зочлон лекц уншлаа.
1
“Монгол Судлалын төв”-ийн нээлтэд оролцов
1Унгар улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн Их сургуульд зочилж “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Өтвэш Лорандын нэрэмжит эрдмийн их сургууль нь Унгарын хамгийн эртний, хамгийн том сургууль юм. Эстэргом хотын хамба лам Пазмань Петер тус их сургуулийг 1635 онд Надьсомбат хотноо үндэсэн байгуулжээ. Эрдмийн их уурхай болсон энэ сургуулийн Хууль зүй, Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Хэл шинжлэл, Мэдээлэл зүй, Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, Эмчилгээний сурган хүмүүжүүлэх ухаан бага ангийн багш болон цэцэрлэгийн багшийн зэрэг факультеттэй юм байна.
1
Одоогийн байдлаар тус сургуульд 26000 орчим оюутан сурч байгаа бөгөөд жилд 7000 орчим оюутан 130 мэргэжлээр төгсч байна. Тус сургуулийн дорно дахины Ази судлалын төв ,70 жилийн өмнө Төв Азийн тэнхим нь 70 жилийн өмнө байгууллагдсан.
1
Өнөөдрийн байдлаар Монгол улстай холбоотой бүхий л салбарыг судлаж байна. МУ-ын ерөнхийлөгч тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус сургуулийн эрдэмтэн судлаачдад монгол судлалд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлэн, Алтан гадас одонгоор шагнаж урамшууллаа. Мөн засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг 2 оюутанд олгосон бөгөөд монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МУ-ын Засгийн газраас олгож байгаа 15 мянган еврогийн тусламжийг гардуулан өглөө.
1
Эх сурвалж: president.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ