Баянхонгорт "Гудамж" төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл 2015 онд Баянхонгор аймагт хэрэгжинэ. Төслийн хүрээнд тус аймагт нийт найман уулзвар, 9.1 км авто замын ажил хийхээр болсон байна.
a
“Гудамж" төслийг хэрэгжүүлэхдээ, Есөн Эрдэнэ төв захын баруун хойд уулзвараас Эрдэнэмандал 2-р багийн 2-28 гудамж хүртэл “Дайчин Вангийн гудамж”, Нэгдсэн эмнэлгийн баруун хойд уулзвараас Эрдэнэмандал хайрханыг тойрч Мэргэжлийн хяналтын газрын баруун урд уулзвар хүртэл “Эрх чөлөөний гудамж”, “Номгон” ахлах сургуулийн зүүн хойд хоёр урсгалтай авто замаас “Соого Сейко” сургуулийн баруун урд талын зам хүртэл “Ойтагийн гудамж” хэмээн нэрших аж.
a
Мөн ССАЖГ-ын Баруун хойд уулзвараас Нэгдсэн эмнэлгийн баруун тал хүртэл “Алдартнуудын гудамж”, Дэлгэрэх захын урд уулзвараас ХДТ-ын зүүн урд уулзвар хүртэл “Лувсанвандангийн гудамж”, Тээвэр авто замын газрын баруун урд уулзвараас Чандмань Баянхонгор ХК-ийн урд талын улсын чанартай авто зам хүртэл “Барилгачдын гудамж”, Шинэ төгөл хотхоны зүүн талаас Баруун бүсийн худалдааны төвийн баруун хойд тал хүртэл “Худалдааны гудамж” болгон нэрлэх аж.
a
Түүнчлэн, “Шинэ төгөл” хотхоны хойд талаас 13, 14-р байрны баруун хойд тал хүртэл “МСҮТ-ийн гудамж”, 2-р багийн 2-28 дугаар гудамжны хойд үзүүрээс Нэгдсэн эмнэлгийн баруун хойд уурзвар хүртэл “Дуурсахын гудамж”, Шинэ төгөл хотхоны зүүн урд талаас Түйн голын гүүрний Хяналтын пост хүртэл “Тээвэрчдийн гудамж”, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зүүн урд талаас “Мөрөөдлийн байшин”-гийн баруун хойд тал хүртэл “Хөвших одын гудамж” болгох юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ