Коосэн сургалтын хөтөлбөрийн нээлт болно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр батлагдсан Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт Иенийн хөнгөлөлттэй зээлийн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онуудад хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Коосэн сургалтын хөтөлбөрийн нээлт өнөөдөр 14:30 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 604 тоот хурлын танхимд болно. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол Соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Сайд Т.Шимизү, ЖАЙКА болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.
ө
Нийт 75 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү хөтөлбөрт таван ээлжээр 200 орчим оюутныг хамруулж, Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахаар төлөвлөжээ. Суралцагсад Коосэн сургуулийн III курсээс элсэн орж, 3 жилийн хугацаанд Японд боловсрол эзэмших аж. Ингэснээр инженер, технологийн чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэгдэх юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ