М.Баяртогтох: Хоёр хүүхдээ шатаасан залуугийн эхнэр гомдолгүй гэсэн

img

Булган аймгийн Орхон суманд өнгөрөгч тавдугаар сарын 14-ны өдөр эцэг нь согтуудаа бага насны хоёр хүүхдээ машиндаа шатаасан хэрэг гарч, нийгмийг цорчидуулсан. Уг хэргийг шүүх хурал энэ сарын 13-ны өдөр болж, хоёр хүүхдийнхээ аминд хүрсэн З.Ёндон гэгч залууд 25 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай Булган аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа М.Баяртогтохоос тодрууллаа.

а

-Хэрэг гарсан шалтгаан нь юу юм бол. Гэр бүлийн маргаанаас болсон гэж мэдээлэгдэж байсан.

-Энэ оны тавдугаар сарын 14-нд Булган аймгийн Орхон суманд гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайн өдрийн 17:44 цагт цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албанд дуудлага ирсэн. Хэргийн газар дээр ажилласан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг миний бие ахалж ажилласан. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаад үзэхээр архидалт, гэр бүлийн маргаантай холбоотой. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэсэн үг. Архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсний улмаас буюу эхнэр нь нөхрөө архи уулгахгүй гэж хориглосоноос үүдэлтэй. Шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа тухайн гэмт хэрэгтэнг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцдог. Одоогийн байдлаар шүүхийн анхан шатны шийдвэр гарчихаад байгаа.

ө

-Анхан шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?

-Гэмт хэргийг 1981 онд төрсөн З.Ёндон гэж залуу үйлдсэн. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь сумынхаа төвд тавдугаар ангид сурдаг буюу хэрэг гарах үед сургуулийнхаа дотуур байранд амьдарч байсан. Харин хэргийн улмаас хохирсон бага насны хоёр хүүхэд нь хамт амьдардаг байсан. Гэр бүлийн хүн нь архи уулгахгүй гэж хориглсон, уур бухимдалтай үедээ татаж байсан тамхиа машиндаа санамсаргүй байдлаар унагааснаас болж болж банкинд нь байсан шатахуунаас гал гарч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Өөрийнх нь талаас шатаж эхэлсэн учраас сандрахдаа урд цонхоо хагалан хоёр хүүхдээ хаяж буусан гэж мэдүүлсэн. Хоёр хүүхэд нь шатаж байхыг гадна явсан хүмүүс харсан ч аврах боломжгүй байсан.

ө

-Хэрэг гарах үед эхнэр нь хажууд нь байсан юм уу, өөр айлд нуугдчихсан байсан гэх мэдээлэл байсан.

-Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөхөр нь согтуу байсан. Гэр бүлийнхээ хүнд гар хүрсэн байдаг. Үүнээс болоод эхнэр нь айгаад зугтааж, ах, дүү хамаатан садныдаа нуугдчихсан байсан юм билээ. Энэ хооронд гэмт хэрэг болсон.

ө

-Ёндон  гэгч ямар мэдүүлэг өгсөн бэ. Тухайн үед хоёр хүүхдээ машиндаа орхиод бууснаа санадаг юм болов уу?

-Хоёр хүүхдээ машиндаа үлдээснээ санадаггүй гэж ярьдаг.

ө

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг сонсоод эхнэр нь гомдолгүй гэсэн гэж байсан.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэгдэж байгаа хэргүүд шүүхийн шатанд буцах тохиолдол гардаг. Гэхдээ энэ хэрэг хүний амь настай холбоотой. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг архи согтууруулах ундаа, хардалтаас үүдэлтэй үйлдэгддэг. Ийм төрлийн гэмт хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад нэлээдгүй гомдол санал иргэдээс ирдэг. Бид шалгадаг. Хэрэг шүүхийн шатанд очиход гэр бүл болж, олон жил ханилсан хүмүүс гомдлоо буцааж авах нь олон байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд шалгах хэмжээнд хоорондоо эвлэрдэг гэсэн үг. Гэтэл буцаад л хэдэн сарын дараа нөгөө хэлбэртээ ороод дахиад л шүүх, цагдаа гээд явж байх жишээтэй. Үүнийг шийдвэрлэх заалт тодорхой заалт харин шинэ хуулинд орсон байна лээ.

а

-Эхнэр нь гомдолгүй гэж мэдүүлснээр ял хөнгөрөх тохиолдол байх уу?

-Гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн. Тэгэхээр үүнийг давж заалдах шатны шүүх шийднэ. Тухайн хохирогч, сэжигтэн бүгд өмгөөлөгчтэй. Хуулийн хүрээнд энэхүү хүсэлт, шаардлагыг шийдэх ёстой. Яллагдагчид 14 хоногийн хугацаанд давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Одоо бол цагдан хоригдож байна. Тэр асуудлын хуулийн хүрээнд л шийдэх учраас би ял хөнгөрнө нэмнэ гэж хэлэх эрх байхгүй.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

busgui:
yooy yostoi erguu mal, iim yumnuudiig yaj gazar daadag bnaa, bodohoos buuur zevuu hurch bna,
2014-10-21
хүүхдийн төлөө:
ял өгөх хэрэгтэй уурандаа санаатай хийсэн аллага болох нь тодорхой байгаа шүү дээ .алуулсан хоёр хүүхдийг шатаасан хог шиг болсныг шүүх зөвшөөрч хэрэгсэхгүй байна. хүүхдүүдийг хамгаалах тухай эцэг эхийн үүрэг хариуцлаганд хууль тодорхой зааж өгөөгүй байдаг . хүний амь тэр дотороо өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийг согтуу хүн сохор ухаантай гэгчээр машиндаа авч явсан тэгээд шатаасан бусад нарийн юмыг ярих хэрэггүй . шууд дээд хэмжээг өгөх .
2014-10-20
bolor:
bi lav hervee iim bdald orvol amid yavj chadahguiee
2014-10-20
zzzz:
ger buliin hereg gedeg teneg asuudlaa bolih heregtei. ger buliin hureend bol hunii erh baihgui boldog yum uu. ter gemgui huuhduud amidrah erhteigeer torson.
2014-10-20
zochin:
xuuxduudee avaad zugtaxgui dee
2014-10-20
unen:
exneriin gomdolgui baix yamar xamatai yum, buxel buten 2 xunii ami nasiig ugui xiichixeed baixad mongol uls xuniixee toloo yaliig ni asuuj abgai noxor 2t xoyland yal ogox xeregtei, etseg ex bailaa geed xuuxed tednii gart ami nas xamaarax uu aan, ger buliin asuudal geed geed yaliig ni xongobchilox uu,, ygyi shuu. tsaaz ogson ch bagadna
2014-10-20
ene hun police mun uu?:
цагдаагийн газрын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга ?????? ???? ????
2014-10-20
жамуух:
архи уучихаад хэрэг хиидэг нохдуудыг уучилж хэрхэв ч болохгvи
2014-10-20
жамуух:
архи уучихаад хэрэг хиидэг нохдуудыг уучилж хэрхэв ч болохгvи
2014-10-20
zochin:
estoi erguu abgai iim uym uurt ni ch bgaa shuud l xumuujix gazar ni yabuulj 1 xuniig ch gesen uxaaruulaach teneg abgai chi
2014-10-20
zzzzz:
iim erguu ekh geji baikh uu?
2014-10-20