Хангайн бүсийнхэн хамтдаа байгаль сүйтгэгчидтэй тэмцэнэ

img

Моддын мөчирт хэдэн улаан, шар навчис үлдээд, унасан навч, хатсан өвстэй холилдон шаргал талыг урласан үзэмж төгс хөдөөгийн намар. Хэдхэн алхамын цаана буй моддын дунд буга, согоо, тэртээх толгодын энгэрт хонь, адуун сүрэг таатай идээшилсэн налгар улирал. Ийм үзэмж хосолсон эдгээр өдөр Булган аймгийн Хангал суманд “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа” хангайн бүсийн зөвлөгөөн амжилттай боллоо. Жил бүр зохион байгууллагдаг энэхүү зөвлөгөөнийг энэ удаа Булган аймгаас хариуцан явуулсан ба хангайн бүсийн таван аймаг болох Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд болон БОХНЯ-ны мэргэжилтнүүд оролцов.

ө

Зөвлөгөөнөөр байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг бүс нутгийн хэмжээнд бууруулах, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, төрийн тусгай хүчний байгууллага, нутгийн захиргааны байгууллага хэрхэн уялдаатай ажиллах зэргийг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн, ярилцаж тодорхой үр дүн, шийдэлд хүрлээ. Мөн төр засгийн тодорхой байгууллагуудад хандсан шийдвэр гаргаж, бүс нутгийн хэмжээнд ямар бодлого барьж ажиллах, хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэр гаргасан юм.

ө

Хангай бүсэд голчлон хууль бус мод бэлтгэл буюу модны хулгайн хэрэг гардаг ба уг хэргийг тодорхой албан тушаалтнуудтай хуйвалдсан байдлаар эсвэл бие даасан, тодорхой зохион байгуулалтад орсон бүлэг техник хэрэгслийн хүчээр үйлддэг байна. Усны тухай хууль тогтоомж зөрчих хэрэг хоёрдугаарт жагсдаг бол хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах гэмт хэрэг ихээр гардаг аж. Эдгээр хэрэг бүгд харилцан хамааралтай буюу ойн сан руу халдаад их хэмжээний модыг устгаж, доорх баялгийг авдаг. Энэ нь Ойн тухай хууль зорчих гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж, Эрүүгийн хуулийн 214 зүйл буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж давхар зүйлчлэгдэн нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг. Мөн алтны шороон орд дээр давхар хууль бусаар олборлолт явуулахын тулд усыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглан усны тухай хууль тогтоомж зөрчих гэмт  хэргүүд гардаг гэж ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Б.Цогтбаатар ярилаа.

ө

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд жил ирэх бүр нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2003 онд 27, 2004 онд 35 гэмт хэрэг гарч байсан бол 2012 оны байдлаар 410, 2013 онд 357 гэмт  хэрэг болж хурдацтай өссөн байна. Энэ нь хүмүүс байгалийн баялгаа шуналын сэтгэлээр харж, үүнийг орлогын, амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор  ашиглаж эхэлсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр байгаль хамгаалагч, цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлдэг, мөрдөн шалгадаг нөхцөл байдал болон цаашид өсгөхгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ идэвхижсэнтэй холбоотой хэмээн зөвлөгөөнд оролцогчид дүгнэж байв.

ө

Мөн урд нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт байхгүй. Энэ талын мөрдөн байцаалт, илрүүлэлтийн туршлага бага байсан болон 2000-аад оноос өмнө хүмүүс байгаль руугаа хэт харгис хэрцгий байдлаар дайрдаггүй асан нь нөлөөлжээ. Харин одоо аливаа зүйлийн эх сурвалжийг капитал буюу мөнгөн хөрөнгө гэж ойлгон үүнийг өөртөө бүрдүүлэхийн байнга олон нийтийн төвд байдаг боловч тэр бүр өөрийн өмч гэж харж хайрлаж, хамгаалдаггүй байгалийн баялаг руу дайрч буйг байгаль хамгаалагчид онцолж байсан.

а

Байгаль хамгаалагч, хууль зөрчигчийн хүч тэнцвэргүй тулаан

р

Зөвлөгөөний үеэр Байгаль хамгаалагчдын төлөөлөл “Байгаль хамгаалагчийн хувьд хууль бус, гэмт хэрэгтэй тэмцэх, уг үйл ажиллагааг зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажилладаг. Бидэнд олон асуудал тулгамддаг. Тухайлбал, зарим зөрчлийн дуудлагыг иргэдийн мэдээллийн дагуу авч очдог. Гэтэл мэдээлэл өгсөн иргэдэд урамшуулал олгохгүй болохоор тэд дахин мэдээлэл өгөхгүй байх, гэмт хэргийн мэдээллийг нуун дарагдуулах  явдал гардаг. Мөн зөрчлийн дуудлага аваад сумын цагдаагийн хэсэг, улсын байцаагчтайгаа утсаар эсвэл хүнээр дамжуулан хэл авалцана. Тухайн зөрчил гарсан газар очиход унаа, бензин тосны хувьд асуудалтай байдаг. Бид байгаль хамгаалан журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн газар очиход хуулиар торгууль, шийтгэвэр ногдуулах эрхтэй боловч үүнийг нь бичих хуудас нь байдаггүй. Тавьсан торгууль, шийтгэвэрийн мөнгө Байгаль хамгаалах сан бус Төрийн сангийн дансад орчихдог учир Байгаль хамгаалах сангаас бидэнд бензин тосны мөнгө өгөхгүй байх зэрэг асуудал их байна. Түүнчлэн биднйи ашигладаг багаж төхөөрөмж ажиллагаа муутай байдаг. Үүнийг БОНХЯ болон бусад холбогдох байгууллага шийдвэрлэж өгөх хэрэгтэй байгаа юм” хэмээн ярьсан.

ө

Мөн тэрбээр хулгайн анчид, байгаль хамгаалагч хяналт тавихад хүндрэлтэй, хүрч очиж чадахгүй газрууд буюу голд завиар урсаж явдаг болсон. Тиймээс завь, буу зэрэг техник хэрэгсэлтэй баймаар. Байгаль хамгаалагчдыг дэмжих хэрэгтэй байна. Олонх хууль зөрчигч байгаль хамгаалагчийг ер нь тоодоггүй, улсын байцаагчтай чинь хүн яриулж асуудлыг шийднэ гэх мэт зүйл ярьдаг. Сумын цагдаагийн байгууллагатайгаа хамтарч ажилладаг, байгаль хамгаалагчдын хамгийн сайн “туслагч” тэд байдаг. Гэхдээ тэднийг дээрээс дарамталж зарим зөрчлийг даруулах тохиолдол байдаг” гэж байлаа.

а

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй газар дээр нь тэмцэгч бол байгааль хамгаалагч. Гэтэл тэд ажиллагаа муутай ганц цахилгаан бороохой, бас хуурамч дуу хураагуур, гандсан, томдсон дүрэмт хувцас өмсөж, номхон морь унаад, хурдан буу, хөрөө рамаар бүрэн зэвсэглэж, машин, усан завь хөлөглөсөн хууль зөрчигчидтэй тэмцэж байгаа нь үнэхээр хүч тэнцвэргүй тулаан санагдаж байсан. Ийм байхад “болдог бол завь, буутай болмоор байна” гэж байгаль хамгаалагч хэлэх нь аргагүй.

ө

Энэхүү зөвлөгөөнд БОНХЯ-ны мэргэжилтнүүд оролцон Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээ гэх илтгэлүүд хэлэлцүүлэн байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг үйлдэгдсэнээс нь хойш бус хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй тухайгаа илэрхийлэв. Мөн тус яамнаас Хууль бус мод бэлтгэлийн эсрэг арга хэмжээ авах буюу Ойн тухай хуулинд өөрчлөлт оруулсан нь УИХ-аар дэмжигджээ.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөгөөнөөс бүс нутаг хооронд болон салбар яам болон бусад төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөвлөмжийг гаргаж, одоо хэрэгжиж буй болон шинээр мөрдөгдөх шаардлагатай хууль тогтоомжийн талаар ярилцан бодлогын чиглэлээ нэгтгэв.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ