Босоо ороолон

img

“Манайд нэг босоо ороо­лон төржээ. Өчигдөр аавын­хаа аягтай хоол руу ну­лимж, өнөөдөр ээжийгээ үсдэж аваад нүдлээ шүү дээ. Орон шоронд явуулаад ч нэмэр алга. Улам гаар­чихаад ирэх юм. Бид ямар үйлийн лай­тай хүмүүс юм бүү мэд. Энэний гарт л хөгшин бид хоёр насны эцэст үхэх юм шиг байна” хэмээгээд нүд­нээсээ нулимс унаган суух эмээ өвөө нар амьдралд мэр сэр таардаг. Ёстой л ямар насандаа хийсэн лай ланчиг нь юм болдоо хөөрхий гэ­мээр харагддаг юм.

:

Ийм босоо ороолон байдаг. Гэхдээ цөөн. Бас цөөддөггүй. Тэрбээр уураг тархитай хэн нэгэн бай­­тугай хэрээ шувуу ч төсөө­лөхийн аргагүй хор­лон­­той зүй­лүү­дийг бодож олж, төрөл тө­рөг­сөд нь орч­лон­гоос нүү­рээ буруулж, түмэн олон огиудас хүрмээр хэрэг төвөг тарина. Зэрлэг догшин авир араншингийн дээд хязгаар байдаг бол энэ биз гэмээр гутамшигтай үйл­дэл хийнэ. Ах дүү, амраг садан түүнд огтхон ч падгүй байдаг. Ха­рин ч тэдэндээ бусдаас илүү хар­гис хан­дана. Голомтоо самрах түүнд юу ч биш. Голыг чинь тас­дана л гэж дайрна.

4

Ардчилсан намд ийм нэгэн босоо ороолон төрсөн байна. Нэр нь Ж.Батзандан. Ах нар нь ардчилсан хувьс­галыг хийж байхад 10 ч хүрээгүй шахам сөөсгөр банди сайран хөллөчихөөд хөдөө тоглож явсан байдаг юм. Хатуу өвлөөр жагсч, харгис социализмын хүнд нударганы амт, өлсгөлөн, зовлон гэж юу байдгийг мэдрээгүй манай мянган мянган жирийн иргэд хойч үеийн л нэг.

Түүнд ардчиллын төлөө гэх байгуулсан гавьяа үзээд өгье гэсэн ч байхгүй. Зүгээр л үр шимийг нь хүртэх хувь тавилантангуудын нэг.

Харин ардчиллын үр шимийг бол бусдынхаа л нэгэн адил амссан. Хангалттай амссан нэгэн. Одоо ч амсч яваа. Гэвч босоо ороолонд энэ бүхэн түүний амьдрах орчин биш. Түүнд улс орон сүйрч, иргэд нь хоорондоо дайтан, цус нулимс хоёр үер далай шиг халгиж байвал болох нь тэр. Энд тэндгүй үхдэл хөглөрч, хэрээ шаазгай найрлаж байвал сэтгэлийн таашаал эдлэнэ. Тиймээс өлөн ходоодоо дүүргэхээр өглөөний нарыг хүлээн сэг сахих тас шувуутай тун төстэй харагддаг.

6

Ингэхэд эрхэм Ж.Бат­зандан хэний тэжээсэн “шувуу” болохыг манайхан ерөнхийдөө гадарлах бол­сон байна лээ. Гадаад ер­төнцийн үймээн самуун, Гүрж, Киргиз, Украйны өнгөт хувьсгал хэрхэн өр­нөж, өдгөө ямархуу хэм­жээнд хүрснийг бид эрүүл ухаанаар харж байна. Ж.Батзандан, О.Магнай нар нэг үе шар зангиа зүүн тө­рийн ордны зүг чулуу нүүл­гэж байсны учир ердөө л өнгөт хувьсгал хийх захиалга гэвэл хилсдэхгүй байх.

6

Энд, эх орон гэдэг юмыг огтхон ч мэдэрдэггүй, тийм зүйл уураг тархинд нь суугаагүй хүмүүс Европын агаараар хэсэгхэн зуур амьс­галахад л чөтгөр болон хувирдаг гэсэн яруу найрагч И.Бунины тэртээх он жи­лүүдэд хэлсэн үг өөрийн эрх­гүй са­наанд ордог. Тий­мээс 2008 оны долдугаар сарын нэгний хэрэг явдал, түүний гол зохион байгуулагч Ж.Батзандан, О.Магнай нар хэний дохиураар хөдлөв гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. Гүржийн улбар шар зангиатангууд, Украйны но­гоон шар зангиатангууд, ма­най шар зангиатангууд...

Уг нь энэ хоёр нөхөр ноён “мэнгэтийн” хуулиар шоронд орох байсан юм. Орсон ч. Харин тэр үед Ардчилсан нам амийг нь аварсан. Хоёулаа хөөрхий борооноос хоргодох болжмор шиг манай Ардчилсан на­мын ивээлд багтсанаар шоронгүй үлдсэн. Харин ч дараа нь УИХ-ын гишүүн энэ тэр болов. Одоо тэрбээр нэгэн цагт амийг нь аварсан намынхаа зүг нулимж байна. Дайсантайгаа нийлж байгаад шүү. Өөрөөр хэл­бэл намынхаа даргын тол­гойлж байгаа Засгийн газ­рыг унагах өргөх би­чигт ганцаараа гарын үсэг зурлаа. Л.Цог яах вэ зайлуул, угаасаа жаахан юмтай нөхөр.

6

Харин Ж.Батзан­дан­гийн хувьд хэдийг хүртэл нумтай нөхдүүдийн сум болж явах ёстой юм бол. “Женко” Ж.Баттулга гэж Ардчилсан намд мөн л хожуу хойно орж ирсэн нэг нөхөр МоАХ-г маань бараг хүчээр шахам дээрэмдэж авчихаад юм болгоны өмнө нум болгон ашиглаж байгаа нь хэнд ч нууц биш. Тэгээд хамгийн ой гутмаар нь сумаа даг­нан өөрийнхөө на­мын, на­мынхны зүг харвана гээч.

Хамгийн нунж дорой хүн л ойр дотныхондоо хам­гийн харгис зэрлэг ханд­дагийг энэ дэлхийн нэртэй сэтгэл судлаачид нэ­гэнтээ тог­тоочихсон юм. Нунж до­ройдоо тэд дайс­ныхаа хөн­жилд хэзээ ч шургаад ороход бэлэн явдаг. Яг янхан хүүхэн шиг. Ж.Батзандан тийм хүчтэй бас шударга хүн биш.

5

Харин фашист үзлийг сурталчлагч Геббельс маяг­тай үгээ хэлдэг, үзэл бодол нь ч тийм тал руугаа гэдгийг анзаарахад нэг их ухаан шаардах зүйл биш. Зүгээр л хэлж ярьж буй хэлбэр манерийг нь ажиглаарай. Ингэхэд Хүчтэй хүн хэзээ ч өөрийн нөхдөө дайны талбарт орхиод өөрөө хоёр гараа өргөн бууж өгдөггүй. Тагнуул туршуул хийж, өөрийнхөн дотроо хорлон сүйтгэх ажиллагаа бүр ч хийхгүй.

Ашиг хөөсөн, айдсаар барьцаалагдсан, ам тан­гарагаа дайсандаа өгсөн ийм л хүмүүсээс урвагч авир илэрдэг. Тэгээд жинхэнэ босоо ороолон болдог. Босоо ороолонд мөс жудаг гэдэг юм огтхон ч байдаггүйгээрээ онцлог.

6

Манай Ардчилсан нам өдгөө ийм хөгийн амьтдын орогнодог үүр уурхай болсон байна. Ардчилсан нам яг баргүй ой шиг байна. Бар­гүй ойд сармагчин хаан болдог. Матаргүй намагт мэлхий хаан болдог. Босоо ороолонгуудын бий болдог хөрс орчин нь ердөө л энэ.

5

Н.Халиун

Эх сурвалж: 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
яг үнэн юм бичжээ. энэ батзандан гэж тэнэг нөхөр "эврээ ургахаар эхийгээ мөргөв"гэгчээр ан-ыг дандаа эвгүй байдалд оруулах юм аа. ан-ыг засгийн эрх барихаараа засгийн газраа тогтвортой ажиллуулж чаддаггүй гээд ард түмэн хэлээд байхад тэрийг нь батлах гэж байгаа юм шиг засгийн газрыг унагаах гэнэ. тэгээд очиж очиж ман-тай нийлээд шүү. л.цог бол яах вэ тэртэй тэргүй хогийн цог нэртэй хүн. тэгээд ч зөнөж яваа настай хүн. одоо тэтгэвэртээ суувал таарна. энэ батзанданг манайхан намаас хөөвөл таарна
2014-10-21
эмгэн:
нам гэж юу вэ? ардчилсан нам гэж чухам ямар хүмүүсийн цуглуулга вэ? та бүхэн хариу өгөөч? ардчилсан намын үзэл баримтлал гэж юу байна вэ? яагаад түүнийг дэмжих ёстой гэж бадож байгаагаа тодорхой тайлбарлаач? тэгэхдээ ул үндэстэй, учир шалтгааны ухаанаар тайлбарла дааэ. түүний чинь дараа хариу өгье
2014-10-20
‘этгүүлч:
сэтгүүлч гэждээ ингэж бичих тусам чамайг өрөвдчихлөө хүний карманд орсон бичээч шив биеээ үнэлсэнийг * гэдэг бол үзэл бодол сэтгэлээ үнэлснийг бол бүүр юу ч гэмээр юм я -с хамаагүй дор юм л бнада
2014-10-20
олон дайсантай хариун гэгч :
7 сарын 1-ний тухайд үнэний тал бий. бусад нь бол арай хэтэрсэн байна. хүнийг яаж ингэж доромжилж чадаж байнаа. нэлээд л мөнгө авч дээ. фронт дээр байлдаж байгаа биш дээ юм л бол дайсан дайсан байхдаа ч яахав. монголчуудыг хооронд нь дайсагнуулаад бие биеэ хядуулж байх сонирхолтой этгээд байна.
2014-10-20
чамайг дэмждэг :
батзандаан бид чамаар бахархаж байна. чи л ардчилалыг аварч чадна.
2014-10-20
иргэдийн төлөө:
үнний төлөө ярьж дугарч чаддаг хүн нь энэ гишүүн тэр зөв талийг л баримтлана .буруу засгийн газарыг огцруулах хэрэгтэй ард түмэн хоосороод ядуус их болж бараа бусад хэрэглээ ямар их үнэд орсон байгааг иргэн чи мэдэхгүй хаагуур золбин * шиг явсан юм бэ. үүнийг мэдсэн тул засгийн газарыг огцруулах гарын үсэг зурсан юм . тэр намын төлөө үгүй гэнэ ард түмэн сонгогчийнхоо төлөө за гэдэг гишүүн шүү . авилгалч хуурамч засгийн газарыг гудамд гаргах хэрэгтэй .
2014-10-20
hazsan alim:
batzandahg demjij bna mash zuv dahiad ch songono
2014-10-20
haliunaa:
buruu udur morindoo mordoj dee tursun bie hoer hudtei tumen olon mymgan hudtei gej odoo bolio an nam tumnii bulai bolj bna doorhi setgegdelees har avsan um baival butsaagaad ugchih ner tsever cheej teneger alh olnii huch olomgui dalai chi gantsaar suruud diilehgui //surgamj //
2014-10-20
mogii :
batzandang demjij bh bolno
2014-10-20
baagii:
bi l lav altanhuyagiin zahialgaar bicheegui shuu. uuniigee ehleed helchihie. batzandan uneheer tugjil bolson bna. ter bidnii itgel setgel deer gishgej uih-d suusan hun. shalguur daasangui.
2014-10-20
коко:
сармагчин чинь чи юм биш үү.ийм босоо ороолон олширвол улс хөгжинө.яатуу минь
2014-10-20
зандан:
яг унэн бичсэн байна
2014-10-20
зочин:
женко с.баярыг хамгийн сайн еренхий сайд гэж бичсэн байна лээ. ман -даа ормоор юм. батзандан хамаатнаа хамгаалаад еерее сайд болчих гээд ккк
2014-10-20
dorz:
batjandan bish ter oroolon chini altanhyuag shuudee. batjandan burhan 2 adil. altanhyuag chutger 2 adil.
2014-10-20
иргэн:
үнэн үг хэлсэн хүнд ардчилсан намынхан өштөн үхэр унсан хүнд амаа билүүдсэн жингэрүүд өштөн шударга ёсны төлөө батзандан байна батзандангийн ард ард түмэн байна айх юмгүй бүү няц ардчилсан намтай намгүй ард түмэн чамайг дахин сонгох болно
2014-10-20
зочин:
ан хүнээс үг сонсож сур.
2014-10-20
хүнд гар:
зориг агсаны хэлсэн үг байдаг даа. ашиг сонирхлын эрэмбээр бол хамгийн эхэнд улс орны эрх ашиг гэж байх ёстой. яагаад энэ их хурлын гишүүд эрх ашгаа эрэмбэлж чадахаа байчихав. ерөнхий сайд нь ч тэр. батданзанг яагаад буруутгаад байгаа юм
2014-10-20
zochin:
batzandan zov duugarsaniihaa toloo bosoo oroolon boloh yumuu. bolohgui bolohoor ni l ogtsor gej bga shuu dee
2014-10-20
огцор :
энэ засаг огцрох багдана. шоронгүй салж байвал их юм шүү?
2014-10-20
үнэн :
алхуяагыг ошцруулна гэсэн болохоор босоо ороолон болох уу? зүгээр л байгаарай иргэдийн төлөөлөл болсон ганц хүн. ан нам дотор дугарч байгаа ганц зоигтон. тэхдээ ан намыг гудамжинд байхад эсэргүүцээгүй бадарч явхад нь үгээ хэлж үнэн мөнийг нь хэлж байна. энэ засан мөрөөрөө огцрох ч багадна
2014-10-20
арчаагүй :
батзандан ан-ыг гуйж орчоод албан тушаалаас болж намаа доош хийж байгаа юм байхдаа хөөрхий аливаа юм нэгээр дуусна гэж байхгүй дээ, баттулга ч адил,
2014-10-20
энхээ:
man-iin yavuullaga bna
2014-10-20
zochin :
haliun ged bicheed bga nuhu
2014-10-20
124578:
батзандан мэтийн хүмүүстэй хэзээ ч дөрөө нийлүүлж болохгүй. ах дүүс нь ч иймэрхүү хогийн хүмүүс байдаг юм билээ. цусанд байдаг юм хэзээ ч арилахгүй, энэ нөхрийг бол одоо зүгээр 2016 оноос эхлээд л тойргийн гадна гарга. женко г ч бас зайлуул
2014-10-20
zochin:
muuhai yumaa ingej bichij bgaa setguulch uuruusuu icheesei mungunuus bolood hunii gar hul bolj ingej bh gej dee ene hulan gedeg nuhur uuruu yamar uvaigui nuhur ve dandaa l zahialgaar yum bichihiin
2014-10-20
иргэн:
altanhuyg arai dendej bainaa. zahialgaar huniig ingej gutaan doromjilj boldog yumuu. batzandan gishuun shudraga baij , olonhiin erh ashgiig umnuu tawisaniihaa tuluu ingej boorluulj bolohgui shu dee.
2014-10-20
gunt:
harin ene haliun ystoi zuvhelsen baina bur nudend haragdchihlaa neereel uivaagui daivamhai hun shuu dee batzandan chini
2014-10-20
batsuren ah n:
nadaasaa teneg baij bolohgui duu min
2014-10-20
батаа:
хүнийг ч арай ингэж дэндүү муухайгаар гутаан доромжилж болохгүй ээ.тэр чинь ёстой шударга залуу байна. бүү шантар, батзандан минь үзээд л бай. энэ н.халиун гэж хаанахын бууны *, хонины арьс нөмөрсөн чоно вэ ил гарвал буудах юмсан *өг рүү нь
2014-10-20
irgen:
said bolokh geed demjie gekheer magtaad baisnaa davkhar deeltei tul bolokhgui yum baina gekher niaash ni khuvirch baigaa yum bishh uu uchuukhen amitan baina daa er ni khulgaich zantai gar l daa 7 sariin 1 nii kheregt shalgagdaj baikdaa amitan bolon gee biz dee
2014-10-20
zochoon:
xarin ch oroolonguud dund orchixood oroolon boloxgui gej temtseed baigaa ch yum uu?
2014-10-20
........................:
алтанхуягийн захиалгаар юм бичиж байхын, овоо хэдэн төгрөг авч дээ. батзандан маш шудрага байсныхаа төлөө ардчилсан намын бууны *нуудад боорлуулж байх ямар шаардлага байна.
2014-10-20
тамир:
алтанхуяг захиалж бичүүлжээ
2014-10-20
ganzolboooo:
ардчилсан нам одоо ийм байдлаар захиалгаар хүн рүү дайрч эхлэж байгаа бол 39 оны хэлмэгдлийн үеэс ялгаа юу байна. ардчилал гэдэг чинь нам бүлэглэл гэж нэгддэггүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэж бодож байсан юм. өнөөгийн ардчилагч нам хэвлэл мэдээллийн амыг барих сайтыг хаах хянах, тэгээд үзэл бодлоо илэрхийлсэн нэгийгээ доромжлох, аягүй бол намаасаа хөөх гээд хамгийн фашист аргыг хэрэглэхнээ. энэ бидний хүссэн ардчилал мөн үү. аймаар юмаа
2014-10-20
ganzolboo:
an namd gants shudrgaaar duugarch chaddg hvn shuudee altanhuygiin zahialgaar oodoos ni duugarsn negnee ingej darmtalj niigemd sorog medee ywuul;ah chni buruuu
2014-10-20
зочин:
ard tumend ardiin baatar shuu dee.
2014-10-20