Уулсын намар

img

Намрын шаргал модод, мөнх ногоон гацуураар гоёсон, тэргүүндээ нимгэн цастай уулс алсад цэнхэртэнэ. Намрын дунд сарын сүүлчээр орсон цас хайлж, уулын бэл, хээр талд армаг тармаг тогтжээ. Дөрөө шүргэм өвстэй шаргал талын дунд адуу, хонин сүрэг тогтон идээшилж, тэнгэрийн хэлмэрч шаазгай, сүрэг дагаж нисэн буух нь хөдөө нутгийн амгаланг илтгэнэ.

ө

Ийм налгар намрын цагаар уулсын нутгаар зорчиж явахад голын захад намаржиж буй айлын яндангаас аргалын утаа бургилж, хишиг өдөр таарсан хоньчин сүргээ гэр лүүгээ алгуурхан ойртуулж, сайхан улаан зээрд морьтой адуучин уурга суналзуулан өнгөрөх дотно дүртэй таарна.

ө

Харьж яваа цагийг сануулан хааяа нэг сэрүүн салхи үлээж, гуниг төрөхөд уулс нь нөмөрлөх, өндөр уулсын дулаан намар.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yasan:
ymar uitgartai tszrai aldsan baidaltai bn aaa baigali
2014-10-20
намар цаг:
говьд зарим газраараа таана хөмүүл ногооноороо сайхан намар болж байна лээ.
2014-10-20