Анги дүүргэлт 15-25 хүүхдээр хэтэрчээ

img

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч,  багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2.5-3 дахин нэмэгдэж, 2014-2015 оны хичээлийн жилд I ангийн 7 бүлэгт тус бүр 54-62 хүүхэд элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь илэрчээ. Нэг хүүхдэд ноогдох талбай нормоос 2.2 дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байна.

ө

Сургуулийн цайны газар нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч хүнсний төрөлжсөн агуулахгүй, хоол үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт хангалтгүй, ажиллагсдын амрах өрөөнд үдийн цайны бүтээгдэхүүнийг хадгалдаг аж. Мөн үдийн цайны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх "Талх-чихэр" ХХК, "Мон-сүү" ХХК-тай хийсэн гэрээ нь журмын заалтыг хангаагүй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна хэмээн байцаагч дүгнэжээ. Тиймээс хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацаанд дээрх зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дээд шатны байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар сургуулийн захиралд үүрэг даалгавар өгсөн байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ