Монголын төр Оюутолгойг хянаж чадахгүй байна

img

УИХ дахь бие даагч гишүүд долоо хоног бүрийн даваа гарагт тухайн долоо хоногт анхаарч ажиллах асуудлын талаар танилцуулдаг  уламжлалтай. Үүний дагуу өнөөдар УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ.

a

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуулинд илүү анхаарч ажиллана гэлээ. Учир нь галт зэвсэг хэрэглэхийг хязгаарлах биш харин бүртгэл, хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ хуулийг хөдөөний иргэд маш анхааралтай чих тавин хүлээж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд  хөдөөний айлуудаар очсон. Газрын мухарт ганц гэрээрээ байгаа, өрх толгойлсон хүүхэдтэйгээ ээжүүд байна. Газрын мухарт ганц гэрээрээ байхад хотонд нь чоно улиад сууж байвал, яах вэ. Буу болохгүй гээд сүх бариад сууж байх уу. Энэ мэт амьдралгүй хууль оруулж иржээ гэдгийг харлаа. Амьдралд нийцсэн хууль бид гаргах ёстой юм байна. Тэрнээс биш иргэд дээр байгаа хөдөө хотоо хамгаалж байгаа малчдын бууг хурааж авах буруу юм банйа гэж ойлголоо. Газрын мухар бүр эзэнтэй байх ёстой, тэнд талчин өөрийгөө болон мал сүргээ хамгаалах буутай байх ёстой юм байна.

a

Үүнээс гадна өнгөрсөн хаврын чуулганаар оруулж ирээд унаж байсан Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин оруулж ирснийг бид буцаасан. Уг хуулийн төсөлд онцгой албан татвартай зарим бараа бүтээгдэхүүний долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцох боломж бүрдэх бөгөөд ингэснээр жирийн лангуу түрээслэж Эрээнээс бараа зөөдөг хүмүүс хохирч харин томоохон бизнес эрхлэгчид хожиж байна гэсэн юм. Гэтэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэлэлцэж байгаа энэ үед уг хуулийн төслийг дахин оруулаад ирлээ.яахаароаа илүү их хөрөнгжөөд рирэхээрээ жижиг аж ахуйн нэгжээсээ ганзага үүрээд явж байгаа нэгнээсээ хямд төлөн гэж хэлж зүрхэлдэг байна аа. Би нэг жишээ хэлье. Энэ бол засгийн газартай холбоотой нэг лобби гэж би харж байгаа. Төлбөр тооцоотой холбоотой бооцоот тоглоом эрхэлэхэдл сар бүр 25 мянган доллартай тэнцэх онцгой татвар төлдөг байжээ. Гэтэл одоо 36 сая 250 мянган төгрөг буюу хуваагаад үзвэл 1450 төгрөгөөр тооцож байна. Зах дээр бараагаа борлуулдаг, хилээр ганзгын наймаа оруулж ирдэг хүнийн татвар 1850–иар тооцож байна. Энэ бүхэн шудрага татварын тогтолцоо эсрэгээр үйлчилж байна гэсэн үг” гэлээ.

a

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ “Шинээр томилогдох сайд нарын хувьд мэргэжлийн, “давхар дээл”-гүй хүн байх ёстой гэсэн бие даагч гишүүдийн байр суурь хэвээр байгаа. Тийм учраас мэргэжлийн биш, давхар дээлтэй орж ирж байгаа хүнийг сайдаар томилохыг эсэргүүцнэ. Үнэхээр сайд хийх дуртай юм бол гишүүнээ өгөөд сайдаа хийг. Одоо жил гаруйханы хугацаа үлдлээ. Мэргэжлийн бус хүн салбараа ойлгох гэж ядсаар байгаад энэ хугацаа дуусна. Үүнд чиг үүргийн яамны хувьд дан дээлтэй байх ёсгүй. Түүнчлэн энэ долоо хоногт хэлэлцэх  Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг цаг үеэ олсон чухал хуулийн төсөл учраас анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эрх мэдэлтэн дарга даамлуудын Тусгай зөвшөөрөл борооны дараах мөөг шиг болсон. Өнөөдөр орж ирсэн Тусгай зөвшөөрлийн хууль маш чухал, цаг үеээ олсон хууль.

a

Манай улсад 54 эрх бүхий байгууллага 900 гаруй тусгай зөвшөөрөл олгож байна. Нэг  бизнес хийхийн тулд гурвюан яам агентлагаас тусгай зөвшөөрөл авч байна. Энэ цаг хугацаа алдах, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж бйана. Шинээр батлагдах хуулийн төсөлд онцгой гэсэн тусгай зөвшөөрлийг 30 хоногт, энгийн тусгай зөвшөөрлийг 14 хоногт, жирийн тусгай зөвшөөрлийг долоо хоногт олгохоор заасан байгаа. Ер нь зам барилга, цахилгаан сантехникийн зкөвшөөрөл авах гэж яаж аргаа бардаг билдээ. Сүүлдээ тусгай зөвшөөрөл гаргаж өгдөг бизнэс хийгчид бий болсон. Мөн төмөр замын тээврийн бодлогын асуудалд манай улс ганцхан нарийн царигтай байх бус  хоёр дахь гарцтай байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, нарийн болон өргөн царигийг хослуулах хэрэгтэй гэж үзсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн татварын асуудлаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авахыг хүссэн ч Татварын ерөнхий газрын дарга нууц, хаалттай материал гэсэн байр сууринаас хандаж байгаа нь өөрөө хардах үндэс болж байна. Бид энэ долоо хоногийн лхагва гарагт Оюутолгойн татварын асуудлаар холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсохор бэлтгэж байгаа. Мөн энэ удаад та бүхэнд өнгөрсөн долоо хоногт http://www.turquoisehill.com гэдэг сайт дээр гарсан “Монголын талаас Рио Тинто гацаагүй юм байна” гэсэн мэдээллийг хүргэж байна. Гацаагүй гэдгийг батлаж, 2014 оны есөн сарын байдлаар борлуулсан баялагийн хэмжээг танилцуулж байна. Алт гэхэд 8.6 тонн алтыг гаргаад худалдчихсан. Нэг унц алтыг 45,412 ам доллар гэж тооцоход 390 сая долларыг ашиг олжээ. Зэс 124,400 тонн болон зэстэй тэнцэх хэмжээний баяжмал зарсан. Нэг тонн зэсийг 600 доллараар зарсан гэж үзэхэд 821.040 мянган долларын борлуулалт хийсэн. Мөнгө 20 тонн-ыг зарсан. 12 сая долларын борлуулалт хийсэн. Энэ есөн сарын байдлаар 1 тэрбум 224сая 452 мянга 500 долларын борлуулт хийсэн байна. 2015 оноос жил бүр 2 тэрбум 500 сая долларын борлуулт хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан байна.

sa

Монголын талаас гацаагаад байгаа гэсэн мэдээллийг Оюутолгойд бараа нийлүүлдэг улстөрчдийн бүлэглэлүүд гаргаж байгаа. 2013-2014 оны санхүүгийн тайлан надад байна. Зөвхөн нэг улирлын тайланг хэлье. 220 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Гэтэл борлуулалтын өртөг 167 тэрбум төгрөг байна. Манай парламентад Оюутолгойн хоолыг зөөдөг тогооч улстөрч зөндөө байгаа. Нэг хүний хоолыг 58 доллараар нийлүүлдэг. 3 мянган хүн гэж бодоход 150 мянган долларын борлуулалтыг тэр хүн хийж байна. Ерөнхий ба удирдлагын зардал гэхэд 125 тэрбум төгрөг, санхүүгийн зардал 200 тэрбум төгрөг. Монголд ирэх ногдол ашиг нь хасах 284 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байгаа. Энэ мэдээллийг буруу хэллээ гээд Рио Тинтогийн зүгээс, парламентад Рио Тинтог цээжээрээ хамгаалдаг бараа нийлүүлдэг улстөрчид маргааш мэдэгдэл хийгээсэй гэж би хүсч байна. Энд би 70 жил татвар авахгүй монгол хүмүүсийн өмнөөс ярьж байна. Тэрнээс биш энд бараа шахаж, өөрсдөө мөнгө хйидэг улстөрчдийн талаар яриагүй. Энэ асуудлаар би АТГ-д нилээд олон баримт мэдээлэл өгсөн. Мөн ойрын үед Рио Тинтогоос мөнгө аваад сурталчилгаа хийдэг, хувь хүмүүс, ТББ-ын нэрсийг удахгүй зарлана. Энэ нууц биш. Гэхдээ АТГ, шүүхийн байгууллагад итгэж байна” гэлээ.

a

Мөн энэ үеэр бие даагч гишүүд хэлэхдээ Оюутолгойн үйл ажиллагааны тухай, борлуултын тухай тоо баримтыг бид зөвхөн сайт дээр нь гарсан мэдээллийг л үндэслэн мэдээлж байна. Үнэндээ Монголын төр Оюутолгойг хянаж чадахгүй байгаа. Борлуултын ашгаа Монголын татварын байгууллагаар л оруулдаг болсон цагт хэдий хэмжээний алт, мөнгө, зэс гаргаж, хичнээн төгрөгөөр борлуулсан гэх мэдээллийг баримттайгаар авч чадна гэдгийг онцолсон юм.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
neeren ashiggui bn gej baihgui
2014-10-22
zochin:
hynaj chadhgyi bn gedeg baij bolomgui ym araich dee
2014-10-22
зочин:
ашиггуй юм бол монголд байлгаж яах юм бэ хееж гарга
2014-10-21
mulan:
muusain populistuud
2014-10-21
арай ч дээ:
уихд ийм гишүүд хэрэгтэй. тэр хятад баярцогт, тэр шүүхийн тусламжаар уихд орсон батхүү, зориг ... төрийн төлөө ажлахгүй. үнэндээ ман, ан ынхан баяр, баярцогт, зориг нараар оюу толгойг ард түмэнд ашиггүйгээр заржээ.
2014-10-21
anti-populist:
ene heden populistuud uls ornii erh ashigiig bodoltsoj uls tur hiimeer yumaa. tiim ih ashigtai ajilj baigaa bol ter rio tinto-giin huvtsaa yagaad suuliin heden sar buuraad baigaa gej. unendee ashiggui ajilj baigaa bolood l ter english-tei hench rio tinto-iin uliral bolgonii sanhuugiin medeeleliig olj unshij bolno shuu.
2014-10-20