Шүүгчид нөлөөлөхийг завдсан этгээдийг шалгаж байна

img

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Өөрөөр хэлбэл эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баталгаажуулан баримт хөтөлж байгаа гэсэн үг.

f

Шүүхийн Ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлснийг шийдвэрлэхээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа тухай өнөөдөр хурлын үеэр мэдээлэв. Эдгээр үйлдлийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьдчилан хэлэлцэхийг санал болгох, 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр шүүгчид нөлөөлөхийг оролдсон байна.

d

Харин шүүгчийн хараат байдалд халдсан этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Гадаадын иргэнийг бол албадан гаргаж дахин ирэх эрхийг арав хүртэлх жилээр хасах, албан тушаалтныг бол огцруулах, улс төрийн нам болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох хуультай. Мөн буруутай этгээдийг 30 хүртэлх хоногоор баривчлах аж.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuud:
шvvхийн адгийн новшнууд шударга шvvлт явуулахыг шаардсан хvнийг дарамталсан заналхийлсэн, eeрснийх нь бгаа бдлы нь vнэнээр нь хэлсэн хvнийг гvтгэсэн гж бгаа юмаа. хахууль eгвeл дуугvй авчихдаг хvний адагууд штэ
2014-10-20
монгол:
шүүгчид арай дэндүү,хэтэрхий их эрх эдлээд байна даа,яалтай ч билээ дээ,
2014-10-20
shvvgsh:
xaxyyli avah gesniig ni ,tal tyhai harsaniig ni, shydraga bys baidaliig heleheer ingex geed bgaa um.shydraga baidal xonzongiin zolios bolj baigaa um
2014-10-20