Эбола вирусээс сэргийлэх сэрэмжлүүлэг гаргажээ

img

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлого, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэж байна.

a

Харин Дэлхий дахинд Эбола вируст халдвар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсад бүртгэгдсэн. Эдгээр улс орнуудад 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн нас барсан. Сенегал улсад Эбола вируст халдвараар нэг хүн өвчилснөөс хойш 42 хоногийн дараа шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас тус улсад Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарласан байна.

as

Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд:

a

• Эбола вируст халдварын дэгдэлт намдтал энэ өвчин гарсан улс орон зорчихгүй байх, тэдгээр улсуудаас зочин урихгүй байх

• Гараа байнга угааж хэвших

• Арьс салстаа гэмтээхгүй байх

• Хоол, хүнсийг сайтар боловсруулж хэрэглэх

• Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

a

Мөн энэхүү халдварт өвчний талаарх мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргажээ.

· Эбола вирусын халдвар цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй, вирусээр дамжидаг халдварт өвчин юм.

· Халдварлагдсан хүмүүсээс 50-90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай

· Халдвар хүнээс хүнд дамжина.

a

Халдвар дамжих зам:

· Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина.

· Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.

a

Халдварт өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс

- Өвчтэй хүн, түүний ар гэр

- Өвчтэй хүнтэй харьцсан эрүүл мэндийн ажилтан

- Өвчлөл гарсан оронд зорчсон хүмүүс

a

Өвчний шинж тэмдэг

· Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.

· Гэнэт өндөр 39-40 хэм хүртэл халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, гүвдрүүт тууралт гарах, хэвлийгээр өвдөх, нойрмог болох, нүдний салс улайх, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

· Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутагдал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ.

a

Оношлогоо:

Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна.

a

Вакцин ба эмчилгээ:

Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өгч буй зөвлөмж :

  • · Дэгдэлт бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлагагуй бол зорчихгүй байх.
  • · Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

a

- Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;

- Хувийн ариун цэвэр сайн сахих /гараа тогтмол угаах нь хамгийн чухал/

a

  • · Хилээр нэвтрэхдээ орох, гарах хуудас дээр гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв бөглөх.
  • · Дэгдэлт гарсан орнуудад зорчсон болон тэдгээртэй харьцсан хүмүүст өвчний дээрхи шинж тэмдэгүүдээс илэрвэл Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд хандах шаардлагатай юм байна.

a

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ