Ч.Мөнгөндалай 5200 км аялаад байна

img

Өөрийн мөрөөдлийг бодит болгож монголынхоо баруун таван аймгаар 5500 км аялахаар зориг шулуудан гарсан Ч.Мөнгөндалай дөрвөн сарын хугацаанд 5200 км аялаад Архангай аймгийн Тариат суманд ирээд байгаа аж. Одоо тэрээр Булган, Эрдэнэт, Хөтөл, Номгон, Дархан, Сүхбаатар, Борнуур гэсэн маршрутаар яваад 14 хоногийн дараа гэхэд Улаанбаатар хотод ирэх бөгөөд нийт туулах зам нь 6000 км болох юм байна.

a

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй ч хүн өмнөө тавьсан зорилоготой, түүнийгээ биелүүлэхийн төлөө сэтгэл шулуудан хичээл зүтгэл гаргаж байгаа түүнийг Монгол хүн бүр бахархах ёстой бизээ. Аялах явцдаа олон адал явдалтай учирч, олон ч хүмүүстэй танилцан, баруун аймагт Ч.Мөнгөндалай гэхээр “аан манай залуу юу?” гэж ярих хүн олон болжээ. Ямартай ч Ч.Мөнгөндалайд олны тусламж хэрэгтэй байна гэдгийг хэлж байсан юм.

a

Та бүхэн Ч.Мөнгөндалайд тусламж хүргэхийг хүсвэл 89179891 гэсэн утсаар холбоо барьж туслах боломжтой юм байна шүү.

a

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tgeel:
tegeel guilga guitsgaahin
2014-10-20