Өнөөдөр болох үйл явдал
Үндэсний Олимпийн хороонд
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажиллана. Инчонд болсон зуны олимпын наадмын шагналт тамирчидтай уулзана.
ө
Төрийн ордны А танхимд
11.30 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд өчигдөр хуралдсан бүлгийн хурлын талаар мэдээлэл хийнэ.
б
Хэвлэлийн хүрээлэнд
11:00 цагт Т-Батаарыг дагалдсан бусад 22 үлэг гүрвэлийг онгоцоор авчирсантай холбогдуулан ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн удирдагч С.Урантөгс, логистик хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуяа нар мэдээлэл хийнэ.
ө
Улаанбаатар зочид буудлын Өргөө танхимд
ОУ-ын ҮЭ-ийн хурал үргэлжилнэ. ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан, Индастриолл Глобал Юүнион /Олон улсын ҮЭ-ийн байгууллага/, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Дэлхийн өмнөд хэсэгт нийгмийн баримжаатай, тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хөдөлмөрийн хөтөлбөрийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх хурал болж буй. Холбоо барих:99027019
б
МН мэдээллийн төвд
12.00 цагт АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос Засгийн газрын асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ