Монголдоо ажиллаж, хөдөлмөрлөе
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж гадаад руу алдаж буй өндөр чадвар, оуюны урсгалыг эргэн ирэх уриалга гаргах, буцах хөдөлгөөний эхлэлийг тавьж буй аж. Мөн Монголын төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад тулгарсан чадварлаг хүний нөөцийн хомсдолын асуудлыг нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах замаар шийдвэрлэх зорилгоор “MY JOB” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар болжээ. “Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриатайгаар зохион байгуулагдах хөдөлмөрийн яармаг энэ сарын 24-нд Монголын Залуучуудын Холбооны "Залуус танхим"-д болно.
ө
Монголын ажиллах хүчний 20 хувь нь гадаадад ажилладаг байна. Гадны орнуудад албан бус тоогоор нийт 200 гаруй мянган монголчууд ажиллаж, сурч байгаа нь Монгол Улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын 18.6 хувьтай тэнцдэг аж.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ