Л.Гүндалайгийн дараагийн бизнес “Чингис хаан” олон улсын нисэх буудал

img

Тэрбээр татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болжээ

d

Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нэлээн асуудал үүсээд байгаа. Тухайлбал,Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа бололтой. Ийн хэлэхийн учир нь тэрбээр тус газрын дарга болонгуутаа ашиг сонирхолын зөрчлөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхлүүлсэн. Тэгвэл тэрбээр энэ удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрладаг татваргүй барааны дэлгүүр, төдийгүй тус газрын ажилчдын эрх ашгийг хөндөж эхэлсэн байна. Тодруулбал, Л.Гүндалай дээрх татваргүй барааны дэлгүүрүүдээс түрээсийн мөнгө нэхэж дарамтлах болсон байна.  Тэрбээр “Энэ бүс чинь манай боомтын бү­сэд хамраагдаж байгаа уч­раас та нар түрээс төлөх ёстой” гэдэг аж. Харин тус газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захир­гаанд түрээсийн төл­бөрөө төлж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан байна. c Түрээслэгчид энэхүү газарт хууль дүрмийнх нь дагуу ажиллаж байгаа гэдгээ Л.Гүндалайд учир­ласан ч тэрбээр “Түрээсийн төлбөрөө хурдан төл” гэх дөрөвхөн үгийг хэлж сарын түрээсээ тодорхой дансанд тушаахыг шаардсан байна. Уг нь энэхүү татваргүй барааны дэлгүүр нь боомтын бүсэд хамаарагддаг хэдий ч “Чингис хаан” олон улсын нисэх буудлын мэдэлд байдаг байна. Гэтэл Л.Гүндалай эл татваргүй барааны дэлгүүрүүдийг өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар ийнхүү улайрч эхэлсэн аж. Хамгийн асуудалтай нь дэлгүүрийн эзэд энэ талаарх гомдлыг холбогдох газруудад нь гаргах гэсэн боловч хэл аманд орно хэмээн ихэд айж байгаа аж. Тодруулбал, “Бид энэ талаарх мэдээллийг заавал өргөдлөөр гаргаж өгөх учраас Боомтын захиргаа биднийг улам ихээр шахах байх. Гэхдээ дан ганц бидний эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш. c Өөрөөр хэлбэл, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Тиймээс тус газрын үйлдвэрчний эвлэл энэ талаар ярина гэж итгэж байгаа учраас бид хүлээж байна.” гэсэн юм.

f

Л.Гүндалай нисэх буудлын татвар, орлогыг боомтын захиргаанд төвлөрүүл гэж үүрэгджээ

f

Гэхдээ Л.Гүндалайгийн хийрхэл зөвхөн энэхүү татваргүй барааны дэлгүүр биш аж.  Тэрбээр Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр өнгөрсөн до­лоодугаар сарын 3-нд “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтод мөрдөх журам баталж энэхүү журмыг нийт ажилчдыг дагаж мөрдөхийг үүрэгджээ. Тухайлбал, түүний гар­гасан журмын дагуу нисэх буудлын хамгаалалтыг татан буулгаж, бүхий л зүйлийг хүлээлгэн өгөх ёстой гэнэ. Уг журам гарснаас хойш өнөөдрийг хүртэл нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Түүнчлэн Л.Гүндалай нисэх буудлын татвар орлогыг боомтын захир­гаанд төвлөрүүл гэх үүргийг өнгөрсөн сарын 24-нд хүргүүлжээ. Бүр тодорхой хэлбэл, нисэх буудлын ажилчдын цалин, нийгмийн асуудлыг хөлгийн буулт, хөөрөлтийн орлого, татваргүй барааны орлого, зорчигчийн такс зэргээр санхүүждэг аж. Гэтэл энэ бүхнийг мэдсэн хэрнээ Л.Гүндалай орж ирж байгаа бүхий л орлогыг боомт дээрээ төвлөрүүлэ гэсэн шаардлагыг тавьсан байна. Товчхондоо Л.Гүндалайн балгаар Монгол Улс олон улсын нисэх буудалгүй болох вий гэж тус нисэх буудлын ажилчид эмээж байгаа юм билээ. Түүнчлэн агаарын хөл­гийн буулт, хөөрөлтийн хураамж боомтын захир­гаанд огт хамаагүй асуудал гэдгийг албаны хүмүүс хэлж байв. c Мөн тэрбээр ни­сэх буудлын тусгай бүсэд нэвтэрдэг хүмүүст нэвтрэх үнэмлэхийг дотоод ажилч­дад нь 3000, бусад хүмүүст 30 мянган төгрөгөөр ямар ч шаардлага тавилгүй худалдаж байгаа аж. Хууль журмаа зөрчсөн уг үйлдлийг нь “Чингис хаан” нисэх буудлын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Эрдэнэбаатар иргэний нисэхийн системийн бүх байгууллага хороодтой хамтарч Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан байна. Товчхондоо Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр Л.Гүндалай хуулийг ашиглаж буй нь дээрх үйлдлүүд нотлоод өгч байгаа юм. Тэгэхээр Л.Гүндалай дараагийнхаа мөнгө олох хэрэгслээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг онилсон бололтой.

c

Р.Саруул

g

Эх сурвалж: www. morningnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төрийн хэдэн байгууллага нь сайн ажиллаж бана шүү дээ бусад нь ажил багатай болхоороо*****хэл амаа билүүдэж***********
2014-10-21
олон улсын зорчигч:
чингис хаан буудал дээр байгаа боомтын удирдлага ажлаа хийхгүй унжгарбайгаагаас байдал иймд хүрч байгаа наад нөхрөө ажлыг нь хийлгээч томилогдсон бол битгий гүндалайгийн чихийг халууццлаад бай
2014-10-21
ажлаа хий:
боомтын нэгдсэн захиргаа төрийн байгууллага бол ажлаа хий явуулга хийгээд байгаа хүмүүстэй тулж ажилла гүндалай улсынажил явдгаараа явах естой явуулга хийж эсэргүүцэж байгаа хүнээ яагаад өөгшүүлээд байна ааааа
2014-10-21
шуналтай шулам :
шуналтай амьтан наадах чинь дандаа ингэж амьдардаг юм .
2014-10-21
jilo:
gundalaigiin zov shuu dee.naad baiguulaguud chin hiliin boomtod uil ajilgaa yvuulj baigaa bizdee.
2014-10-21
zochin :
mongonii toloo yu ch hiihees butsahgyi soliotoi amitan
2014-10-21
зөвлөмж:
хүмүүсээ, шүүмжлэхдээ ёс зүйтэй шүүмжлээчээ. сагсалзаад л байх юм
2014-10-21
түрээсээ төл:
түрээсээ төлөх хэрэгтэй ш дээ юу нь буруу байгаан. хэдэн хуучин дарга нарынх нь бизнес явж байхад
2014-10-21
1111:
iimerhuu zavaan yumnuudaa yah gej gaigui alban tu*l ogood bdag yum be, bolimoor yum ner ni hurtle zavaarsan bizdee, uls toriig denduu emgenelt jujig bolgochih yum daa, jaahan gaigui hun olddoggui yum uu, nam her hundee bodmoor l yum.
2014-10-21
балайг зайлуул:
энэ балайг бушуухан солиоч ээ. хэн бэ гэдгийг нь монголчууд бүгд мэднэ шүү дээ. ан -н нэр нүүрийг ялгадастай хутгахдаа ч сийхгүй хүн дээ. солиод явуулаа өөр арга байхгүй. хүмүүс ажлаа тайван хийг л дээ
2014-10-21
dfghjkl;:
ugaasaa l butehgui hulgaich gar shuu dee
2014-10-21
.....:
hend ch hereggui orosyn bolovsrolyn gerchilgee...
2014-10-21
дорж:
наадах чинь эмя-ны сайд байхдаа бүтэн 100 жил хэрэглэх яамны жуух бичгийг гарынхаа үсэгтэй хэвлүүлж байсан эд. 100 жил сайд байх сонирхолтой байсандаг. төрийн ажлын хувийн бизнесээ гэж боддог бага гэлтгүй бүх зүйлээс ашиг унагах гээд байдаг хогын наймаачин зантай төрийн хүний төрх, намба суугаагүй панз даа.
2014-10-21