Эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх оны төсвийн төслийн талаар танилцуулга хийлээ.
6
2014 оны эхний хагас жилд 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 6634.8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн бол оны үнээр тооцсон ДНБ 9856.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн байна. Уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг 16.1 хувь, ХАА-н салбарын нэмэгдэл өртөг 16.3 хувь тус тус өссөн нь эдийн засгийн бодит өсөлтөд голлон нөлөөлжээ. Тухайлбал, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.4 хувиар өсөж, 4812.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 45.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 27.1 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21.2 хувь тус тус өссөн байна. 16.7 сая төл хүлээн авч, малын тоо толгой 13 хувиар өссөн, тариалсан талбайн хэмжээ 437 мянган га-д хүрч, 6.6 хувиар өссөн зэргээс хөдөө аж ахуйн салбар өндөр өсөлттэй байна. Ажиллах хүчний судалгааны дүнгээр ажилгүй иргэдийн тоо энэ оны эхний улиралтай харьцуулахад 7.3 мянгаар, ажилгүйдлийн түвшин нэг нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
6
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2014 оны 8 дугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 7.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 хувиар өсчээ. Энэхүү үнийн өсөлтөд хүнсний бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлсөн байгаа нь дотоодын үйлдвэрлэлийг эрчтэй нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, импортлогчоос хэрэглэгчид хүргэх нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах шаардлагатай гэнэ.
6
Ерөнхий сайд танилцуулгадаа “Дотоодын нийт бүтээгдэхүүний 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэлд үндэслэн тооцоход оны төгсгөлд эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байна.
6
Үүний тулд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс гадна экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх зорилгоор Концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд авто зам, цахилгаан станцын төслүүдийг 2014 онд хэрэгжүүлж байна.
6
Мөн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлолтыг дэмжин ажиллаж байна. Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 11.6 хувиар, үүнээс уул уурхай салбар 17.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.9 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 3.9 хувиар өсөж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.1 хувь, 2016-2017 онд 10 орчим хувиар тус тус өсөхөөр төсөөлөгдөж байна.
6
Дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ-ий 2015-2017 оны төсөөлөлд Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд тогтвортой, хэвийн үргэлжилнэ гэж тооцоолсон. Үүнээс гадна 2014 оны хоёрдугаар улирлын байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 45.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 27.1 хувь тус тус өссөнийг суурь болгон ашигласан. Гуравдугаарт, 2014 оны 4 дүгээр улирлаас Оюутолгой ордын хоёр дахь шатны санхүүжилт хийгдэж, далд уурхайн олборлолттой холбоотой асуудал шийдэгдэнэ гэж тооцоолсон. Түүнчлэн, олон улсын шинжээчдийн зүгээс 2014-2015 онд дэлхийн зах зээлд голлох түүхий эдүүдийн үнэ бага байхаар таамаглаж байгааг мөн төсөөлөлдөө ашигласан бөгөөд 2015 онд ДНБ-ий бодит өсөлт 7.1 хувь, 2016 онд 9.1 хувь, 2017 онд 10.8 хувь тус тус өсөхөөр байна.
7
Инфляц Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт инфляцын түвшин дунд хугацаанд нам, тогтвортой байлгах зорилтыг дэвшүүлсэн. Иймд, хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, гурил, барилгын материал, шатахууны үнийг тогтвортой байлгахад төрөөс анхаарч байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуйгаас бэлтгэгдэж буй махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, жилийн турш хүн амын махны хэрэгцээг жигд тогтвортой хангах, үйлдвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээг нэмэгдүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр байна. Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр инфляцын түвшин дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар хүлээгдэж байгаа бөгөөд 2015-2017 онд 7 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавин ажиллаж байна. Валютын ханш “Чингис Бонд”-ын хөрөнгийг дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн тул импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төсөл, барилгын материалыг дотоодод үйлдвэрлэх зэрэг ажлууд төлөвлөгдөж байна. Мөн Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдсэнээр валютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр валютын ханш дунд хугацаанд харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Ажилгүйдлийн түвшин ҮСХ-ноос эрхлэн гаргадаг Ажиллах хүчний түүвэр судалгаанд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн 2014-2017 оны тооцоо, төсөөллийг гаргалаа гэсэн юм.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ