Төрийн өмчийн хороо МАН-ыг шүүхэд өгчээ

img

“Үлэг гүрвэлийн  төв музей” буюу хуучнаар Лениний музейн барилга, байгууламжийг газрын хамт барьцаанд  тавьсан тухай мэдээ  мэдээлэл өнгөрсөн саруудад хэвлэл мэдээллээр гарч байсан. Тодруулбал,  нийслэлийн МАН-ынхан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр № 03 тоот Зээлийн гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг иргэн Готовын Алтангаас зээлсэн баримтыг Төр өмчөө баталгаажуулан бүртгэх явцдаа олж мэдсэн аж.

7

Харин ТӨХ-ны зүгээс, төрийн өмч, онцгой обьект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа МАН-д хандсан байна. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөхийг шаардсан боловч өнөөдрийн хүртэл тухайн шаардлагыг биелүүлэхгүй, ямар нэг байдлаар хариу өгөхгүй байгаа ажээ.

7

Хууль бусаар гадагшаа гарсан палентлогийн олдворуудаас 22 ширхэг нь АНУ-аас энэ сарын 22-нд буюу маргааш Улаанбаатар хотноо ирэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан дээрх үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Төрийн өмчийн хороо, Үлэг гүрвэлийн  төв музейн зүгээс ажиллаж байгаа юм байна. Тэд энэ асуудлаар, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Улс, орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэгтэй гэж заасны дагуу түүх соёлын дурсгалт өвийг хадгалж хамгаалах онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладагийн хувьд өчигдөр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1  дүгээр шүүх”-д хамтарсан нэхэмжлэл гаргажээ.

7

Нэхэмжлэлдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т  “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... барьцаалах, ...-ыг хориглоно” гэж заасныг дагуу МАН-ыг хариуцагчаар татаж байна. Иймд тухайн төрийн өмчит музейн барилга, байгууламж, эзэмшлийн газрыг нь барьцаанаас чөлөөлөх, барьцааг солих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү хэмээн нэхэмжлэлээрээ дамжуулан шүүхэд ханджээ.

7

Дашрамд өгүүлэхэд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 869 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2013 оны 645 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2013 оны 689 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол /15141/ Тусгаар тогтнолын талбайн 1 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2202002678 дугаарт бүртгэлтэй В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь төр болохыг тухайн шат шатны шүүхээс тогтоосон байдаг юм байна.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irsen:
mangariig zailuulya. huuj gargaad ajilaa hie. huuramch geree g ni ustaga
2014-10-21
emee:
tur yagaad tumur nudargaa gargaj bolohgui gej. hurdhan shig zasaad, yanzlaad muzeigee baiguulmaar yum. davarsan garuud uursduu hoorondoo uchiraa ololtcono bizdee. avsan, ugsun humuus ni baigaa bizdee. zeel end tavij bolohguig medseer baij yah gej iim uildel hiideg baina. hervee jiriin ard hiisen bol ali hediin huuj, tuugaad shorond hiichihsen. ulsiin umch idlee, uulaa geed buun suriig uzuuleh baisan daa. alag uzehee boli.
2014-10-21
man a:
mah iig tatan buulgah bsiim daa uul n ali 90 ond tegsen bol odoo ingej amaa barihguil bh bsan,uls ornii chodor tu* bolson amitad
2014-10-21