68-80 сая жилийн настай олдворууд "иржээ"
ССАЖ-ын сайдын зөвлөх, Палеонтологи археологийн музейн шинэчлэл төслийн удирдагч С.Урантөгс мэдээлэл хийж, үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн авах гэж буйгаа дуулгав. АНУ, манай улс хоёрын хооронд энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх” гэрээг байгуулсны дагуу энэ удаа 22 үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгчээ. 68-80 сая жилийн настай 7 том, 15 жижиг үлэг гүрвэлийн олдворыг нийт 100 мянга орчим ам.долларын зардлаар тээвэрлэн авчраад буй аж. Одоогийн байдлаар үлэг гүрвэлийн олдворууд Туушин компанийн баталгаат агуулахад байгаа бөгөөд маргааш Үлэг гүрвэлийн музей рүү зөөн тээвэрлэх аж. Эхний ээлжинд шууд үзүүлэх боломжтой 5-6 үзмэрийг энэ сарын 31-ны өдөр үлэг гүрвэлийн музейд дэлгэн олны хүртээл болгох юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ