Өсвөрийн бөхчүүд Оросыг зорилоо
Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын Х дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр тус улсыг зорилоо. Уг тэмцээнд ОХУ-аас гадна Бельги, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Узбек, ХБНГУ, Япон зэрэг улсын бөхчүүд өрсөлдөнө. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болох тус тэмцээнд манай улс долоо дахь удаагаа оролцож байгаа аж. Манай улсын багийн ахлагчаар МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, шүүгчээр олон улсын шүүгч Б.Гансүх, дасгалжуулагчаар П.Чулуунбаатар нар ажиллах юм байна.
ө
Өсвөрийн олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдыг танилцуулбал:
ө
42 кг-ын жинд Энхбаярын Бямбадорж, Сүхболдын Эрдэнэбаяр
ө
46 кг-ын жинд Алтанболдын Даваасүрэн /Сонгино-Хайрхан дүүрэг, ”Ирээдүй” цогцолбор сургууль/
ө
50 кг-ын жинд Мөнхбатын Энхбат /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/, Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб/
ө
54 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах /БТСДуС/
ө
58 кг-ын жинд Нацагдоржийн Тэмүүжин
ө
63 кг-ын жинд Эрдэнэбилэгийн Цэрэнтогтох /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
ө
76 кг-ын жинд Занданбудын Сумьяазар /”Арслан” клуб/
ө
85 кг-ын жинд Төмөрбатын Мөнгөншагай /Баянгол дүүрэг, 73 дугаар сургууль/ нар оролцох юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ