Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг маргааш хэлэлцэнэ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Харин УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой гэнэ.
a
Хуульд зааснаар огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш долоо хоногт багтаан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дараагийн долоо хоногт багтаан УИХ асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах ёстой гэнэ. Гэхдээ Байнгын хороо, УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх шатанд аль нэг намын бүлгээс завсарлага авбал асуудал хойшлогдож болзошгүй аж.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ