Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 500 тэрбумыг зарцуулна
УИХ-ын хуралдаан үргэлжилж байна. Энэ өдрийн чуулганаар ирэх оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх жил цалин, тэтгэврийн нэмэгдэлд 500 гаруй тэрбум төгрөг төсөвлөснийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэв. Үүнээс 300 гаруй тэрбум нь цалингийн нэмэгдэлд зарцуулагдахаар тооцоолж буй аж. Харин цалинг нэмэхдээ үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эзэдийн холбоотой гурван талд уулзалт хийж, аль салбарт хэдэн хувиар нэмэхээ шийдвэрлэх юм байна. Энэ онд цалин нэмэхэд зориулан 135 тэрбум төгрөг гаргасан. Үүнийг 2.5 дахин нэмэгдүүлж, 300 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн цалингийн нэмэгдэлд зарцуулахаар төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэв.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ