Оюутны 70 мянгыг үргэлжлүүлэн олгоно

img

Их, дээд сургуулийн оюутнуудад олгодог 70 200 төгрөгийн үндэсний тэтгэлгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ. Үндэсний тэтгэлгийг олгохдоо оюутны голч оноо болон тухайн сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангаддаг гэсэн үзүүлэлтүүдийг харгалзах үзэх аж. Салбарын яамны барьж буй бодлогоор 2 болон түүнээс дээш голч оноотой оюутнуудыг үндэсний тэтгэлэгт хамруулах юм байна. Ингэснээр тэтгэлэг авах оюутнуудын тоо тодорхой хэмжээгээр багасч, 2015 онд 101 мянга орчим оюутан үндэсний тэтгэлэгт хамрагдах тооцоог боловсролын яам хийжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болиоч дээ:
улсын төсөв хэцүү ийм байхад наад нийгмийн халамжаа багасгаач, ядаж энэ хэдэн оюутан нэртэй нөхдүүд юу боллоо гэж тэтгэлэг авч байгаа юм бэ, мөнгө байхгүй гэх мөртлөө бондны хүүтэй мөнгөөр оюутнуудад өгөхөө болиоч, сурагч болохоор автобусанд үнэтэй явна, оюутан үнэгүй, сонгууль өгдөг болохоор нь энэ популистууд оюутнуудыг үнэхээр даврааж байна, яаралтай болиулах, оюутнууд өөрсдөө ч ичих хэрэгтэй, бидний үед юун тэтгэлэг төлбөр л төлдөг байлаа,
2014-10-22
zochin:
yadaj 2.8 aas deesh oyutnuuddaa ogooch. 2 chini mash muu dongon dangan surch bui humuus sh te.
2014-10-21