МСҮТ-д 48 мянган хүүхэд суралцдаг
УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Мягмар гаригийн хуралдаанаар улсын төсвийг хэлэлцэж буй. 2014, 2015 оны төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд болон холбогдох яамдын удирдлагуудаас хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Су.Батболд: МСҮТ-д суралцаж буй хүүхдүүд ямар тэтгэлэг өгч байгаа, энэ тэтгэлэг нь их дээд сургуулийн оюутнуудаас ямар байгаа? Энэ тэтгэлэг нь МСҮТ-ийг сонгох хөшүүргэ болж чадаж байгаа эсэхийг асуулаа. Түүний асуултад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав "МСҮТ, политехникт 48 0000 суралцагч суралцаж байна. Өнгөрсөн жил 45 000 төгрөгийг тэтгэлэг өгч байсан. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэх 70 000 төгрөгийн тэтгэлэг авч байгаа. Засгийн газраас оруулсан саналыг УИХ-ын гишүүд дэмжиж, 70 000 төгрөг болгосон. Тэтгэлгийг их, дээд сургуулиас ялгавартай хийх нь хүндрэлтэй байдаг. МСҮТ-д суралцагсад амьдралын баталгааны хувьд хүнд байдаг. Тиймээс жигд 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Цаашдаа ч энэ зарчмаар явна. Тэтгэлэг олгосноор суралцагсадын нийгмийн асуудлыг шийдэж, эерэг хандлага гарч буй" гэсэн хариултыг өглөө. Мөн тэрбээр ирэх онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 28.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьж өгснийг дуулгав.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ