Б.Наранхүү: Монголын хувь заяатай холбоотой асуудлаа ялгах хэрэгтэй
УИХ дахь АН-ын гишүүн Б.Наранхүүгээс МАХН-тай хийсэн гэрээ болон Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлуудаар тодруулга авснаа хүргэж байна.
a
-Ардчилсан нам, МАХН-тай хийсэн гэрээ зөв үү, буруу юу. Та юу гэж бодож байна?
-Бодох ёстой. Бүх асуудалд буруу гэж хандах нь өрөөсгөл. Аливаа асуудалд буруу гэж хэлэхэд хэцүү, зөв гэж хэлэхэд ч хэцүү юм бий. Тийм учраас бид нар тойрч суугаад ярилцах ёстой. Нам гэдэг чинь тойрч суугаад зөв буруугаа ярьж, хамтын шийдвэрээ гаргах ёстой.
a
-Хамтын шийдвэр биш байсан юм уу?
-Яг үнэндээ тухайн үедээ намын даргын л шийдвэр байсан. Харин бидэнд сүүлд нь танилцуулагдсан асуудал.
a
-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Хэн нэгэн огцрох, огцрохгүй дээ биш Монгол Улс урагшлах ёстой. 2016 оны сонгууль ч гол асуудал биш. Ер нь Монгол улс яаж хөгжих юм гэдэг нь илүү чухал байх ёстой. Тэгэхгүй тэр ерөнхий сайд, энэ ерөнхий сайд, тэр сайд энэ сайд гэдэг асуудлууд хэтэрхий их буюу хоёр жил тасралтгүй яригдлаа. Энэ асуудлаас салаад Монгол Улс хаашаа явах ёстой юм. Энэ дэлхий дээр Монгол Улс яаж оршин тогтнох ёстой юм. Хүн ардаа яаж сайхан амьдруулах ёстой юм. Эдийн засгаа яаж өргөжүүлэх ёстой юм гэдгээ асуудлыг илүүтэй бодох ёстой. Хэн ерөнхий сайд байх вэ гэдэг чухал асуудал биш шүү дээ. Энэ бол багаараа нийлж шийдэх асуудал. Үүний оронд Монголчууд цаашдаа нэгдэн нийлж, нэг зүг рүү харахгүй бол болохгүй байна. Та бүхэн анзаарч байгаа байх. Энэ УИХ дээр чинь дандаа шүүмжлэл ярьж байна. Хааяа гэрэл гэгээтэй юм ярьмаар байна ш дээ. Өглөө бүр нар мандаж, амьдрах урам зориг өгдөгтэй адил гэрэл гэгээтэй болж бүтэж байгаа юмыг ярих ёстой гэж боддог. Шөнө болдог, тэр нь хэрүүл, шүүмжлэл нь байдаг юм байгаа биз. Дандаа л бараан талыг нь ярьж байгаа юм шиг санагддаг. Гэрэл гэгээтэй сайхан амьдармаар л байгаа биз дээ.
a
-Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүндэрсэн үү?
-Хүндэрсэн.
a
-Ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Тойрч суугаад л бүгдээрээ асуудлуудаа ярих ёстой ш дээ. Тэгэхгүй болж байгаа юмыг болохгүй юмтай холиод монголчуудын хэлдэгээр бантан болгоод байна. Болж байгаа юм нь энэ байна, болохгүй байгаа нь энэ байна. Эдийн засгаа ингэж тэлье гээд чин сэтгэлээсээ ярих асуудал.
a
-Эдийн засгийн хямрал, иргэдийн амжиргаа Ерөнхий сайдыг огцруулах түвшинд хүрсэн үү?
-Энд хоёр асуудал бий. Үнэхээр дэлхийн эдийн засаг хямраад Монгол Улс хүнд цохилт авсан уу, эсвэл Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна уу гэдгийг бодитоор нь дүгнэх ёстой. Үнэхээр эдийн засаг хүндрээд, Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ унаад байвал Монгол Улсын ерөнхий сайдтай холбож болохгүй шүү дээ. Монгол Улсын ерөнхий сайдтай юуг нь холбох юм, юуг холбохгүй юм бу гэдгийг л ялгаж салгах хэрэгтэй. Сайн муу аливаа юмыг нэг саванд хийгээд хутгаад байвал дундаас нь юу гарах вэ. Тэгэхээр улс төржих асуудлаа нэг тусад нь ялгаад, улс төржихгүй Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудлаа нэг саванд ялгах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ аль ч нам нь улс төржүүлэхгүй шийднэ тэгэхгүй бол Монгол Улс сөхөрнө гэдгийг ялгах ёстой гэж бодож байна.
a
-Дүнжингарав худалдааны төв ундны усны эх үүсвэр дээр баригдсан гэж мэдээлэгдэж байсан. Та Усны тухай хуулийг зөрчөөд байна гэх шүүмжлэлд өртсөн. Энэ асуудлаар ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ асуудлаар олон удаа тайлбар өгсөн. Монголд нэг асуудлыг 1000 удаа ярьдаг. Ийм байвал урагшлахгүй л дээ. Би дөрвөн жилийн өмнө бүх холбогдох байгууллагуудаар яваад энэ асуудлуудыг шийдсэн. Тэгэхээр одоо дандаа л гэрэл гэгээтэй юм ярьмаар байна. Бүгдээрээ л гэрэл гэгээтэй л зүйл рүү явмаар байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ