ШШГБ-ын алба хаагчид шалгуулж байна

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг байна. Уг шалгалт энэ сарын 10-ны өдөр эхэлсэн ба  тус газрын харьяа нийт хорих анги, салбар нэгжийн бүх албан хаагчийн дунд явагдаж байгаа юм.

ө Шалгалтаар ШШГБ-ын нийт бие бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилт, жагсаалч байдал, албаны бэлэн байдал, албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтооход чиглэдэг гэж ШШГЕГ-аас мэдээлэв.

б Шалгалт онолын буюу тестийн шалгалт, албаны бэлтгэл буюу албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа гэнэ. Нэгдсэн дүн энэ сарын сүүлчээр гарах юм байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ