Нэг оготно намар 69 болон үрждэг

img

Хүн төрөлхтөний өмнө дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цөлжилт хэмээх аюул чимээгүйхэн хаалга тогшиж буй. Дэлхий нийтийн асуудал болсон энэхүү аюул хүний олон талт үйл ажиллагаа болон байгаль дээрх амьтан ургамлын зохист харилцаа алдагдсанаар цөлжилт хурдасч байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид баталдаг. Цөлжилт гэдэг нь газар үржил шимгүй болон хувирч, ургамал ургах,  газар тариалан эрхлэхэд тохиромжгүй, мал бэлчих өвс ногоогүй болсон газар нутгийг хэлдэг билээ. Манай орны хувьд нийт нутгаас бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжих магадлалтай гэсэн ангилалд багтаад байгаа аж. 2007 оны байдлаар цөлжилт илрээгүй нутаг 14.3 хувь, сул илэрсэн нутаг 20.7 хувь, дунд зэрэг илэрсэн нутаг 34.0 хувь, хүчтэй илэрсэн нутаг 24.3хувь, маш хүчтэй 6.6хувь болоод байна. Өөрөөр хэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 72.3 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн байна.

a

Тэгвэл газар нутгийг цөлжилтөд хүргэдэг нэг хүчин зүйл нь Үлийн цагаан оготно. Аливаа амьтан ургамал байгаль дээр зохистой харьцаатайгаар оршин тогтнож байвал ямар нэгэн хор нөлөө учруулдаггүй. Харин харьцаа нь алдагдвал хор болдог. Үүний жишээ болсон үлийн цагаан оготно манай орны нийт 112 сая га талбайн 3/1 буюу 40 орчим сая га талбайд тархсан байгаа аж. Аймгаар нь авч үзвэл нийт 15-16 аймгийн 200 суманд үлийн цагаан оготно тархаж үүрлэчихсэн гэдгийг холбогдох албаныхан  хэлж байна.

й

Үлийн цагаан оготны хэт үржих,  тоо толгойг нь байх ёстой хэмжээнд зохицуулдаг үнэг, хярс, мануул, идлэг шонхор, сар шувуу агнах зохистой үйл ажиллагаа алдагдсанаас тэдэнтэй тэмцэгчдийг амьдрах орчингүй болгосон. Оготно хэт олширсноор малын бэлчээр хувхайруулж, өвсний үндсийг идэж устган, үржил шимгүй, өнгө зүсгүй хоосон сул шороо  болгон үлдээж буй жишээ хөдөө орон нутгаар явахад маш ихээр таардаг билээ.

й

Тухайлбал, Завхан аймгийн Отгон сумын нутгийн 70 орчим хувьд үлийн цагаан оготно үүрлэсэн аж. Үлийн цагаан огтны талхалсан нутгийн зам харгуйд морьтой хүн гэмтэж бэртэх асуудал цөөнгүй гардаг байна. Зөвхөн морьтой хүн ч гэлтгүй автомашинтай явж байхад оготны нүхнээс үүдэн авто зам ч цөмрөх аюул тулгарч болзошгүй байгааг холбогдох албаныхан анхаарах хэрэгтэй юм.

й

Дээрх асуудлаар Завхан аймгийн Отгон сумын Засаг дарга Ж.Амгаланбаяраас тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Үлийн цагаан оготно Отгон сумын нийт нутгийн 70 хувьд тархсан. Айл хотлоороо нүхэнд нь ус хийх зэргээр боломжоороо л тэмцэж байна. Тархалт нь гамшгийн хэмжээнд хүрсэн учраас хор цацаж устгах арга хэмжээ авүр дүн муу байна. Жинхэнэ утгаар нь устгал явуулахад, хөрөнгө санхүү хүндрэлтэй. Манайд сумын 100 мянга га газар тархсан үлийн цагаан огтныг устгахад 1 га-д 1.5 сая төгрөг шаардлагатай гээд  150тооцвол сая төгрөг шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 3 сая төгрөг гаргасан. Үйлдвэр хөдөө аж ахуй яамнаас 3 сая төгрөг хуваарилсан. 60 га газар устгана гэж санал өгсөн ч хөрөнгө нь шийдэгдэхгүй байна гэсэн юм.

Б

Уг асуудлаар мөн ҮХААЯ-ны Бэлчээрийн ургамал хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргалаас тодруулсан юм.

Й

-Бэлчээрийг үржил шимгүй болгож байгаа үлийн цагаан оготны тархалтийн талаар мэдээлэл өгөөч?

-Бэлчээрийн ургамалд  ноцтой хөнөөл учруулдаг хоёр зүйлийн амьтан бий. Нэг нь үлийн цагаан оготно. Монгол Улс 112 сая га талбайтай. Үүний 3/1 буюу 40 орчим сая га талбайд тархсан. Аймгаар нь авч үзвэл 15-16 аймгийн нутагт 200 суманд тархаж үүрлэчихсэн байгаа. Үлийн цагаан оготнотой тэмцэхдээ байгаль орчинд халгүй аргыг хэрэглье. Аль болох бэлчээр ашиглаж түүнээсээ үр ашиг хүртэж байгаа малчдад ойртуулах, тэднийг оролцуулах тал дээр аль болох түлхүү анхаарч байна. 2014 онд гэхэд 1.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн үүнийгээ 10 аймгийн 500  га талбайд үлийн цагана оготныг устгах ажилд ашигласан. Завхан аймгийн хувьд 40 мянган га талбайд 63 сая төгрөгийг үлийн цагаан оготныг устгахад зориулж,  Энэ ажлыг аймгийн МХГ-аас 80 гаруй хувийн үр дүнтэй болсон гэж тайланг ирүүлсэн байна.

Й

Завхан аймгаас ирүүлсэн үлийн цагаан оготныг устгасан тайлан нь нутаг орноо бүрэн  цэвэрлэчих хэмжээний мөнгө биш. Тийм учраас 2013 оноос бүх аймаг, бүх газруудад ҮХААЯ-аас  албан бичиг гаргаад 2014 оныхоо аймаг, сум орон нутгийнхаа төсөвт энэхүү бэлчээр хамгаалал, үлийн цагаан огтоныг устгахад зохих хэмжээгээр тусгаж өгөөч ээ гэдэг. Түүнчлэн малчдад уриалга гаргасан байгаа. Тодруулбал, иргэд та бүгд энэ бэлчээрээ ашиглаад түүнээс ашиг шим хүртэж байгаагийн хувьд бэлчээр хамгаалахад өөрсдөөсөө хөрөнгө гарагж сураач ээ. Яагаад гэвэл бэлчээр байхгүй бол мал байхгүй. Мал байхгүй бол монголчуудын амжиргаанд асуудал үүснэ. Тиймээс бидний эхний харж хандах зүйл бол бэлчээр хамгаалах, түүнээс хамгаалахад хөрөнгө мөнгө оруулж ухамсартайгаар хамтрах нь зүйтэй гэсэн заавар зөвлөгөөө өгч байгаа.

й

Ер нь бол үлийн цагаан оготнотой тэмтэх хамгийн гол арга бол бэлчээрийн менежмент. Бэлчээрийн хуваарьтай ашиглах. Ингэж ашигласанаар бэлчээрийн нөхөн ургалт сайжирна. Нөхөн ургалт сайжирсанаар үлийн цагаан оготны амьдрах таатай орчныг алдагдуулж байгаа юм. Өөрөөс нь өндөр өвс ургаад эхлэхээд үлийн цагаан огтны үржил нь зогсоно. Өөрөөс нь бага болохоор үржлийн ажил нь идэвхиждэг. Тэр хэмжээгээр тоо толгой нь  олшрох боломж нээгдэж байгаа хэрэг. Яагаад гэвэл үлйин цагаан оготно босоод зогсохоороо 10-12 см өндөртэй. Энэнээс өндөр өвс ургачих л юм бол бие биенээ харахгүй. Тоо толгой нэмэгдэж, үржилд ордог тогтолцоо нь алдагдана. Ер нь байгаль орчинд халгүй аргаар тэмцэхэд илүү анхаарч байна. Үлийн цагаан оготно гэдэг бол байгальд амьдарч байгаа нэг төрлийн амьтан. Түүнийг идэж амьдардаг мэрэгч амьтад, үнэг хярс шувуу байна. Тэдгээрийн тоо толгойг зохистой харьцаанд байлгахын тулд  байгаль орчинд ээлтэй аргыг хэрэглэх гээд байгаа юм.

й

-Отгон сумын Засаг дарга манай сумын 100 га газарт үлийн цагаан оготнод идэгдсэн гэж байсан. Харин устгалд зориулж, Орон нутгийн хөгжлийн сангаас 3 сая төгрөг, яамнаас 3 сая зургаан мянган төгрөг зарцуулсан ч тэмцээд  барахгүй байна гэж хэлсэн. Энэ талаар тодруулаач?

-Тухайн мөнгөөр үлийн цагаан оготны эсрэг тэмцсэн газартаа л 80 хувь арилгасан гэсэн үг. Бүгдийг нь арилгая гэхээр хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй. Завхан аймгийн Отгон суманд л гэхэд 2000 га газарт бэлчуур сүйдсэн байна. Тухайлбал, шилүүстэй, тэлмэн суманд 95 хувийн үр дүнтэй байна гэсж тус аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга болон Мэргэжлийн хяналтын газраас тайлангаа ирүүлсэн.

й

-Үлийн цагаан оготны үржлийн үе хэзээ юм бол?  

-Үлийн цагаан оготно дүн өвлийн хүйтэнд ч байж л байдаг. Бүр онцгой хүйтэрсэн үед л үүрнээсээ гарч ирэхгүй. Үржлийн үе нь 4 сар. 4 сард үржилд орсон гөлчгий 5 сар гэхэд дараагийн үржилд орох чадвартай байдаг. Нэг төрөхдөө 16-20 ширхэг гөлчгий гаргадаг,  тэрний 60 хувь нь үхлээ гэхэд үлдсэн 40 хувь амьдрах чадвартай гэж болно. Үлийн цагаан оготнотой 3 сарын 15 наас хойш 5 сарын 1 хүртэл цас ханзраад ногоо ургах үед тэмцдэг. Одоо бол ногоо ургасан үед ч тэмцэж болно. Хамгийн хорлонтой нь дөрөвдүгээр сард төрсөн нэг оготно ногооны сөл тасрах үед буюу цасны түрүүч гэхэд 69 болон үрждэг. Олны хүч ямар билээ дээ. Жижиг амьтан гэлтгүй бэлчээрт халтай.

й

-Бэлчээрт яг ямар хор нөлөө учруулдаг юм бэ?

-Хамгийн хорлонтой нь өвсний үндсийг идэж орхидогоос дахиж ургах боломжгүй болгодог. Дэлхийн дулаарлаас үүдэн цөлжилтөд өртөж байхад дээрээс үлийн цагаан огтоно бэлчээр сүйтгэж байна. Малчид хуучин шиг бэлчээрээ дагаад нүүдэллэх нь багасаж, багаа сумаа худгаа дагаж, тэр хэмжээгээр бэлчээрийн даац хэтэрч байна Өмнө нь дөрөө шүргэм өвстэй гэч ярьдаг байсан одоо юун дөрөө шүргэх өвс манатай л байна. Түрийтэй гутлын дээгүүр татах өвсгүй байгаа болохоор ийм асуудал гарч байна. Үлийн цагаан огтоно урьд нь байсан уу байсан. Гэхдээ өвс  тачирхан сийрэг болчихсон учраас яах билээ. Би саяхан Увс баймаг яваад ирлээ өвс нь тачирхан сийрэгхэн байна. Ерөнхийдөө л өндөр өвс алга болжээ. Иймэрхүү асуудлууд бий.

й

Ийнхүү богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийг сонгон эзэмшиж, хөдөө талыг “нүхлэж” байна.  Нэг га талбайд 80-100 үлийн цагаан байвал хөрс, ургамал, амьтны аймагт сайн нөлөө үзүүлж, хөрсийг сийрэгжүүлж, гүний шороог ялзмагаар баялаг өнгөн хөрсөн дээр гаргаж өгдөг. Ингэснээр газрын хөрсөнд үржил шимтэй шинэ давхарга үүсч, агаар, ус, дулааны солилцоо идэвхжидэг хэмээн үздэг аж. Түүнчлэн, үнэг, өмхий хүрэн, үен, мануул, могой, зараа, шонхор бүргэд зэрэг амьтан шувуунд үлийн цагаан оготно хамгийн амттай хоол нь болдог. Үнэг, хярс гэхэд өдөрт 8-10 оготно барьж иддэг бөгөөд монголд үлийн цагаан оготны хэт олшролт сүүлийн 60 жилийн хугацаанд зургаан удаа давтагдан, 10-12 жилийн давтамжтай үржиж, олширдгийг эрдэмтэд тогтоосон ажээ. Энэхүү давтамж нь ойрын жилүүдэд тохиож байгаа тул холбогдох яам, аймаг орон нутаг, иргэдийн хамтын хүчээр үлийн цагаан оготнотой тэмцэх нь үр дүнтэй ажил болох юм.

й

П.Нарандэлгэр 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Олширч үрждэг үржлийг зогсоодог арга хэмжээ авч болохгүй юу? Тийм үйлчилгээтэй бодис агуулсан будааг тусгай хагаалалттайгаар цацах ч юм уу?
2022-03-06
Учир начир олох хэрэгтэй байна даа:
http://www.touristinfocenter.mn/news_more.aspx?CateID=0&NewsID=1919
2018-07-05
zochin:
sumdin darga nart hulgantai temtseh mongo taraagaad nemergui shuu dee,agaaraas hor hayah n ur duntei bh daa
2014-10-22