Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 НМХГ-т

09:00 цагт тус газрын даргын зөвлөлийн хурлаар Нийслэл дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт нээлттэй хэлэлцэх болно. Утас:9907-0909

б

Монголын хvvхдийн ордонд

10:00 цагт "Монголын төрөөс нийгмийн ажилтны талаар баримтлах бодлого" эрдэм шинжилгээний бага хурал болно.

ө

Тусгаар Тогтнолын Ордонд

09:00 цагт Уул уурхайн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлээс гарахад уул уурхайн оролцоог хэрхэн хангах талаархи нээлттэй хэлэлцүүлэг болно. "Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" нэртэй тус хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Т.Галсандорж нар оролцоно.

б

БОНХЯ-ны 205 тоот өрөөнд

 11.00-11.30 Монгол Улсын хэмжээнд Усны 29 сав газрын захиргаа байгуулагдсан болон мөн Сав газрын зөвлөл байгуулагдсанаараа гол мөрөн хэрхэн хамгаалалтад орох талаар мэдээлэл өгнө. Утас 99130782

б

Монцамэ-гийн хэвлэлийн бага хурлын зааланд

11:00 цагт “Монгол хүн бүр монгол бичгээ мэддэг байх хэрэгтэй” сэдвийн хүрээнд монгол хэлний мэргэжилтнүүд, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас 89010515, 91995924

б

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.  Утас: 91040607

ө

Чингисийн талбайд

14:00 цагт "Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай хамтран Улаанбаатарын зураглалыг Google Street View – д оруулах үйл ажиллагаа болно. Дэлхийн хаанаас Улаанбаатарын гудамж, талбайг харах боломж бүрдэж байгаа бөгөөд Монгол Улс Google Street View-д орж байгаа 61 дэх улс, Улаанбаатар Азийн анхны хот болж байна. Утас: 91040607

б

Хангарьд ордны 14 давхарт

09:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойд зориулан бүх их дээд сургуулиудын оюутнуудын дундаас шалгарсан "Нүүдлээс-суурьшил"-д сэдэвт илтгэлийн уралдаан болно. Утас нь 88028317

ө

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд

 10:00 цагт  "Зайлшгүй сохорлоос сэргийлэх нь" сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хурал болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, СЗХҮТ, ХАХНХЯ-ны төлөөлөл оролцно. Утас:  88093607

ө

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнд

Ямааны цэцэг өвчнийг оношлох, вакцин үйлдвэрлэх чиглэлээр Вьетнам улсын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны ажил эхлүүлэх хэлэлцүүлэг болно. 99062806

б

МН мэдээллийн төвд

11.00 цагт МАН-ын шинэчлэлийн хороо, “Хүсэл зоригоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс Ерөнхий сайдын асуудлаар мэдээлэл хийнэ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ