Оросын гурван ялтныг шилжүүллээ
Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний дагуу Оросын гурван иргэнийг шилжүүлжээ. Монгол Улсад хоригдож байсан тэдний ялын үлдсэн хугацааг эх оронд нь эдлүүлэхээр ийн шилжүүлсэн байна. Ялтнуудыг Оросын талд шилжүүлэн өгөх ажлыг өнөөдөр Хууль зүйн яам, ШШГЕГ, Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ