Н.Батцэрэгийг сайд болгох саналаа өргөн барилаа
Шинээр томилох сайд нарын нэрсийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Засгийн газраас хуулийн төсөл өргөн барихдаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг өргөн бариагүй байсан. Тэгвэл тус яамыг удирдах хүний нэр тодорхой болжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Ингэснээр шинээр томилогдох сайдын нэрс бүрэн тодорхой болов.
ө
Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор өргөн мэдүүлээд байгаа билээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ