Иргэнд тустай, цагдаад дэмтэй хяналт

img

Харьж яваа цагийн салхи сэрүү татуулан үлээж, сэтгэлд гуниг төрөхөд, өвс халиурсан тал, өндөр уулс нь сэтгэл нөмөрлөх Булган хангай нутагт аяны дөрөө мултлан саатлаа. Орхон гол намуухан урсаж, Сэлэнгэ мөрөн тогтуун мяралзсан уулсын нутагт дулаан намар айлчилж байна.

б

Тавин найман мянган хүн амынх нь 12 мянга нь аж төрдөг аймгийн төв Булган сумын 33 цэгт 86 ширхэг хяналтын камерыг байрлуулж, аймгийн төвийг бүрэн камерын хяналтын системд холбосоныг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа өнгөрөгч долоо хоногт Цогтхунтайжийн талбайд болов. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр орон нутгийн хөрөнгө оруулалтаар 639 сая төгрөгийн өртөгтэйгээр бүтээсэн ажлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, Булган сумын иргэд, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн оролцов.

б

“Иж бүрэн хяналтын систем ашиглалтад орсноор ард иргэдийн аюулгүй, амгалан, тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэж байдаг цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх давуу талтай шийдэл. Гэхдээ цагдаагийн байгууллагад дэмтэй гэхээс илүүтэйгээр иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг онцлох хэрэгтэй” гэж аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлэв. Булган аймаг нь мэдээллийн технологийн эрин зууны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжтой гэдгийг орон нутагт хэрэгжүүлсэн анхны аймаг болсноороо онцлогтой аж. Тус аймгийн цагдаагийн албанд хоногт гэмт хэрэг зөрчлийн 15-35 дуудлага ирдэг байна. “Дуудлагын дагуу алба хаагчид, жижүүрийн бүрэлдэхүүнтэй шуурхай очиж үйлчлэн шалгаж иргэдийн санал гомдлыг барагдуулж ажилладаг. Ахуйн шинжтэй дуудлагаас гадна зам харилцаа дэд бүтэц сайжирсантай холбоотойгоор авто ослын дуудлага ихсэх хандлагатай байгаа” гэж хариуцлагатай зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Баттулга ярьсан. Жижүүрийн албаныхан үүргээ хэрхэн гүйцэтгэдэг, дуудлагын очиж ямар арга хэмжээ ажилладаг нь шөнийн эргүүлд хамт явахад ажиглагдаж байлаа.

б

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 10 гаруй иргэн ЗДТГ болон Цагдаагийн газартай хамтарч ажилладаг байна. Тэд нэг долоо хоногт цагдаагийн газартай хамтран ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийх болон бусад үйл ажиллагаанд тусалдаг бол дараагийн ээлжинд ЗДТГ-аас үүрэг чиглэл авч ажилладаг аж. Биднийг очих үед иргэд цагдаагийн газраас өгсөн үүрэг чиглэлээр ажлаа гүйцэтгэж таарсан. Аймгийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, хошууч Э.Ариунчимэг тэдэнд заавар өгснөөр эргүүлийн тэмдэг баруун гартаа зүүсээр үүргээ гүйцэтгэхээр ажилдаа гарч одсон. Тэд “нийгмийн даатгалаа төлөөд, сардаа 100 мянган төгрөгийн цалин авдаг. Ажлын байранд нас заагаад авахгүй байгаа энэ үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархалтай байдаг. Гэртээ сууж байсан бол хэн ийм мөнгө бидэнд өгөх вэ” гэж ярьсан юм.

б

Бүрэн хяналттай Орхон сум

х

Түүнчлэн Байгаль орны хөгжлийн сангаас аймгийн нутаг дэвсгэр дээгүүр урсдаг томоохон голын дөрвөн гүүрэн гарц дээр хяналтын камер суурилуулснаас гадна 16 сумаа бүрэн камержуулахаар ажиллаж буй ба найман суманд хяналтын камер ашиглалтад оржээ. Цаашид үлдсэн гурван гүүрэн гарц, найман сумын төвийг хяналтын камертай болгохоор ажиллаж байгаа аж.

ө

Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч урссан, тунгалаг Орхон, Булган аймгийн нутгаар дайрч урсана. Энэ голоор нэрлэгдсэн Орхон сум аймгийн төвөөсөө холгүй оршино. Эх орны өнцөг булан бүрт үргэлжилж буй голын эрэгт тавтай мал сүрэг идээшлэх, сургуулиа тараад харьж буй жаалууд номтой цүнхээрээ дүүргүүрдэн гэрийн зүг одох, бүдүүн шар өвс хэлээрээ ороон зажилах үнээнүүд толгой өргөн үнэрлэж, идэж буй чихрээ сарвайхад хэнэг ч үгүй аваад идчих дүр зурагтай эгэл хөдөөгийн амьдрал энд ч адил хөвөрнө. Нутаг дэвсгэрийн хэмжээ багатайд тооцогддоггүй энэ суманд малын хулгай, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нь олон байдаг аж. Тиймээс энэ төрлийн болон бусад гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор Орхон сумын төвд нэг чиглэлийн болон хөдөлгөөнт камерыг өнгөрөгч долоодугаар сард суурилуулсан байна.

Мөн Орхон голын гүүрэн дээр камер суурилуулжээ. Ингэснээр “сумын төвд, гудамж талбайд үйлдэгдэх иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зөрчил багасаж, иргэд хэрэг зөрчил гаргахгүйг хичээх болсон. Голын гүүрэн дээр камер байрлуулсан нь байгаль хамгаалах журмын эсрэг болон голын эрэг, ойр орчимд гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлж, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд том дэм болж байна. Иргэд өөрийн аюулгүй байдалд санаа зовох нь ч багасаж байна” хэмээн тус сумын хэсгийн төлөөлөгч Г.Жамсранжав ярьж байлаа.

б

Булган суманд хяналтын камер ашиглалтад орсны маргааш нь Цагдаагийн газраар ороход “нэгэн малчин өчигдөр таксинд юм аа мартчихаад камер шүүлгэж байна” гээд сууж байсан. Ийнхүү энэ аймаг иргэдэд тустай, цагдаад дэмтэй хяналттай болов.

б

ө

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
телехяналтын систем суурьлуулагдсанаар булган аймгийн төвийг хяналтанд авч гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажилд маш үр дүнгээ өгч байна. цаашид сум орон нутаг, иргэд энэхүү ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хэрэгтэй. гэр хороолол, булган аймгийг нийтэд нь гэрэлтүүлэгтэй болгочихвол ёстой сайхан болно доооо......дарга нараа.....
2014-11-15
зочин:
үнэхээр сайхан мэдээ байна энэ муулж байгаа хүмүүс өөрсдөө юу ч хийж чадахгүй байж муулахдаа сайн байх юм аа тэгтлээ итгэхгүй байгаа бол очоод үзээч сайн сайхан юм хийснийх нь төлөө муу ярьж шимэгч хорхойшиг зан гаргадаг энэ хүмүүс зүгээр л байсан нь дээр байх шүү
2014-10-30
зочин:
сум хороо дүүрэг аймаг нийслэл ийм болоосой
2014-10-22
шал худлаа:
наад камернууд чинь хүн шон хоёрыг бараг ялгахгүй юм байна лээ. царай марай бол бүр мэлийсэн л юм. шал худлаа.
2014-10-22
*anjargal:
sailhan medee bna minii elh oron ulam tsetseglen hugjilh boltigai
2014-10-22
zochin:
good job buh aimag sum duureg im boloosoi
2014-10-22
зочин:
орон тоо нэмүүлэх гэж гүйсэнээс хүний хүчин зүйлээс үл хамаарах техникийн хяналт байх нь илүү үр дүнтэй.
2014-10-22