Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар мэдээлэл хийлээ

img

АН-ын дарга Н.Алтанхуяг:

х

Сүүлийн хоёр гурван хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн их яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд энэ гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай  холбоотой ойлголтууд зөрөөтэй байна. Зарим нь гэрээний зарим заалтыг өөрөөр ойлгож тайлбарлаж байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид энэ гэрээгээ нэг мөр ойлгодог болъё гэж шийдсэн. ингээд МАХН-ын даргатай яриад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна.

х

Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

х

Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголттой байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо.

х

Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтын талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо.

х

Төгсгөлд нь хэлэхэд, сүүлдээ энэ гэрээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш хоёр хүний хоорондох асуудал юм шиг гүтгэлэг, цуурхал их тараах шинжтэй боллоо. Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацлаа. Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандана.

х

Баярлалаа.

 х

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

х

МАХН-ын даргын хувьд Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байгаагаа  илэрхийлье.

х

Дээр нь нэмээд ганц хоёр зүйлийг та бүхэнд хэлье.

х

Нэгдүгээрт, энэ гэрээ яагаад байгуулагдсан бэ гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид маань аль нэгэн нам дангаараа Засгийн эрх авах боломжгүй, Засгийн газар байгуулах боломжгүй, өөрөөр хэлбэл, намууд хамтран ажиллахыг шаардсан санал өгсөн. Энэ утгаараа Ардчилсан нам манай намд хандаж, хамтран ажиллах саналыг өөрт олгогдсон эрхийнхээ дагуу тавьсан. Бид саналыг хүлээж авсан, хамтран ажиллаж байна.Энэ хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой, тодорхой бичиг баримтаар хамтын  ажиллагааны үйл ажиллагаа зохицуулагдсан байх нь зөв гэж үзэж энэ гэрээг байгуулсан гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Түүнээс биш Засгийн газарт хамтраагүй хоёр нам гэнэт гарч ирээд байгуулсан гэрээ огт биш.

х

Гэрээний тухай асуудал нэлээд хэрэн сар яригдсан. Гэхдээ Ардчилсан намын зарим нөхдүүдийн шүүмжлэлийг би эергээр хүлээж авч байгаа. Зарчмын хувьд буруу биш гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг өөрчилье, засъя, баяжуулъя, улам тодорхой болгоё гэж ажил хэрэгчээр хандаж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд, намын даргын хувьд ийм санал гаргасныг манай нам дэмжиж байгаа. Гэрээ гэдэг бол аль болохоор олон хүний санал зөв зүйтэй туссан, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж байж сайн гэрээ болох учиртай. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэг дээрээ энэ гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судлаад энэ гэрээгээ тэрний дараагаар хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх ажилдаа оръё гэж гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа юм.

х

Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулъя гэсэн буруу зөрүү санаа байхгүй. Угаасаа хамтарч ажиллаж эхэлсэн, цаашдаа ч хамтарч ажиллая гэсэн саналыг илэрхийлж байгаа. Энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсад маань намуудын хамтын ажиллагаа ийм соёлтой, гэрээнд дээр тулгуурласан, хоёр гурван  хүнээс шалтгаалдаггүй байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн  соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм.

х

Намуудын санхүүжилтыг төсвөөс олгоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалтгаалдаг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа. Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход  том алхам болно гэж найдаж байна.

f

Эх сурвалж: www.zasag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1999:
намын жагсаалтаар их хуралд нэр дэвшдэгийг болох хэрэгтэй нам цэвэршээгүй хулгайч луйварчадын нам байгаа өнөө үед намын нэрийн ард луйварчан хулгайч нар нуугдаж их хуралд олноор орож ирэж байна мөн орон нутагт мөнгөний эрх мэдэл өгнө гэдэг дээрээсээ дороо хүртэл төрийн нэрээр луйварчан хулгайч нар төсөвийн мөнгө идэх алхам болож байна жэшээ нь хот хөдөөгийн сум хороодын хороодын дарга нар эхнээсээ ардтүмний нэр бариж сум хороо хөгжүүлэх мөнгийг арга зал гарган идэж устгаж байна үүнд хөндлөнгийн шалгалт хяналт хэрэгтэй байна
2014-10-23
0000:
тэртэй тэргүй замаа алдаж замарсан улс төрд энэ гэрээ харин ч зөв гэрээ болсон ан ийн хувид дараагийн сонгуулийн замаа зассан улс төрийн намуудын хувид хэт баяжсан луйварчан нараас хандав нэрээр санхүүждэг мөн луйварчан хулгайчнарын нэрийг намууд мөнгөөр сонгуулд нэр дэвшүүлдэг явдалыг зогсоох алхам хийлээ энэ бол маш зөв зүүль
2014-10-23
зочин:
хүн бүхнээс айж бэргэх хэрэггүй.хийх гэснээ хийх л гэж эрх барьдаг биз дээ.
2014-10-23
зочин:
ийм албан тушаалын хэнээ рхэлтэй аригсан хөгшчүүл залуучууддаа зайгаа тавибал яасан юм бэ
2014-10-23
зочин:
altanhuyagiig demjdeg mongol hun gej baihgui. yasan suudal sentiigeesee buuval uhchih geed baigaa yum shig hun be. unendee ajillaj chadahgui uls orniig suiruulleesh dee
2014-10-23
гоо.ван:
н.алтанхуяг ардчилалаас ухарч байна.
2014-10-23
zochin:
zochin бичсэн нь: /150.129.140.192/ 2014/10/23 08:16:40 enee deer 201.179.23.66 unen shuu demjij b
2014-10-23
zochin:
2014/10/23 08:16:40 enee deer 201.179.23.66 unen shuu demjij b
2014-10-23
zochin:
enee deer 201.179.23.66 unen shuu demjij bn
2014-10-23
zochin:
oron shorond orson huntei geree baiguullaad yu hgeed bndaaoor uls orond bol yun geree hgeed yawah chigeeree dald oroh yostoi bmaar yum
2014-10-23
zochin:
ter zuvluh chin ulsuj uhlee shte altanhuygaa. yu bodoj yavaan bol do
2014-10-23
svren:
mongolchuud ih muuhai yum da altanhuyagt bayar hvrgei en hb ayart bayar hv rgei jh sain b n a
2014-10-22
bayraa:
chono mahnaas garch honitoi naiz bolob oo
2014-10-22
zochin:
enhbayr bi yamarch uis truriin ajlaar ireegvi geel bsan boon uls tur altahuyag ene 2 neg honjild orood yu bolood baigaag oilgohoo boliloo
2014-10-22
zochin:
ардчилсан намын үзх оор оруулж хэлэлцүүлээгүй байж одоо ингэж мэдэн будилж ард түмнийг доромжилхоо болиоч дэ
2014-10-22
зочин:
солонгост экс ерөнхийлөгч нь авилгалын хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа ард түмнээсээ уучлал гуйсан захиа бичээд хаднаас нисэж амиа хорлож үхэж байсан. харин монголд энхбаяр авилгалын хэргээр шүүхээс ял аван түүнийхээ хагасыг нь эдэлж өршөөлөөр суллагдчихаад эрх баригч намын даргатай улсаа хөгжүүлнэ гээд гэрээ байгуулж явна. монголд ийм л мундаг ёс зүй ардчилал байна даа. тэр очиж хоргодох дуртай солонгосоосоо ядаж суралцааж, энхбаяр монголын ард түмнээс нэг ч удаа албан ёсоор уучлал гуйгаагүй, түүнийг ерөнхийлөгч болгосон нь ард түмний буруу юм уу? монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй шүү дээ. энэ чинь 21-р зуун
2014-10-22
hhhh:
altanhuyagiin ene baliar ur shiriig odoo yaahve! bid ene balai durvudiig buulgaj hariutslaga tsootsoj shorond hiih heregtei!
2014-10-22
hadaa:
avilgiin zagalmailsan etseg ch uls torjood novshirchih ym baina doo.
2014-10-22
selsenge:
enkhbayrtaigaa niileed saihan kommunizm baiguulchih.
2014-10-22
гэрээ:
бодитой алсын хараатай ашигтай гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан гэрээ үзэглэж чадахгүй намын дарга яаж аж ахуйн гэрээг зурахав дээ оюутолгойн гэрээг иймэрхүү нөхдүүд боловсруулж зурсан гэхээр өрөвдөлтэй юм аа бэлэн эрдэнэтийн 49/51-ээр хийсэн гэрээний загвар байхад шүү эрдэнэтийн гэрээг бас л тухайн үед нь шүүмжилж л байсан гэтэл эрдэнэт гэрээ зурагдсан өдрөөсөө л монголын ард түмэнд өгөөжөө өгч олон хүнийг ажлын байр амьжиргаатай золгуулсан одоо ч өгөөжөө өгсөн хэвээр гэтэл ........ шалгуулах гэрээг дахин хийх хэрэгтэй ард түмэн өмчөө буцааж авья
2014-10-22
ogtsoroh uu? uldeh uu?:
altanbayr enhhyag gedeg nertei boljee manai eronhii said min!!!
2014-10-22
bill:
maxn iinxan eryyl uxaanaar setgeech mongoliin ediin zasagaar toglochixson nuxudiig dagaad arai yadan sergex aydaj baigaa ner xynd chini byr l shavartai xutgaldax baix shyy xarin an negdey gej guisan ch salaavch ugux xeregtei ta nar dangaaraa arai ilyy jin draxa baix shyy an iin luivarchidtai yund ni syjirdeg baina esvel xudal shou yumuu an daraagiin songuulid 15 suudal avbal deediin zaya muriitsxad ch belen baina .enx bayr darga tolgoi ni samuurch dee yaj bodoj setgexeer uruudaj yava ene balai namtai eryyl uxaantai xymyysees sain asuu
2014-10-22
л баяр:
энхбаяр гуай та ингэх гэж ирсэн бол одоо болио. тэр солонгос руугаа явж үз. монголчууд таныг одоо ийм юм хийлгүй хүний ёсоор энгийн амьдраасай. яршиг заавал шорон оронд оруулах гээд байж яах вэ л гэж бодож байгаа. дахин хэлье та больж үз. гэгээрлээ ойлголоо гэээд байсан хаана байна
2014-10-22
л баяр:
энхбаяр гуай та ингэх гэж ирсэн бол одоо болио. тэр солонгос руугаа явж үз. монголчууд таныг одоо ийм юм хийлгүй хүний ёсоор энгийн амьдраасай. яршиг заавал шорон оронд оруулах гээд байж яах вэ л гэж бодож байгаа. дахин хэлье та больж үз. гэгээрлээ ойлголоо гэээд байсан хаана байна
2014-10-22
30 nastan:
ed nar yagaad iim dyrtai bdiin boloo....
2014-10-22
zochin:
ali neg company-iin zahiral iimerkhyy zyil yariad zogsoj baij boloh l baih, harin namiin darga, es khyn gereen deer gariin yseg zurj ene geree hychin togoldor bolloo gej medegdel hiichiheed daraa ny uuchlaarai ene bol geree bish tosol baisan yum shyy gehleer khyn yu gej oilgoh ve? ali neg ulsad ochood yamar negen gaitai gereend bas gariin ysgee ajiggyi zurj medeh ny baina shyy dee!!! gadagsh ny hamaagyi yavuulj bolomgyi l khyn yum daa. 3 nastai khyyhed shig odoo yu gej helchih bol, odoo bas yu evdej baigaa bol gej irged araas ny bainga sanaa zovj baina shyy.
2014-10-22
уншигч:
жүжигчин энхбаяр хаашаа явна тэнд хэрүүл болно
2014-10-22
zochin:
altanhuyg gej hun neleed l sandarch tevdej baigaa yum bn daa. gemt hun gelbelzene gedeg baihaa.
2014-10-22
irgen:
ehleed ajliin hesgee gargaad ajilluulah baij dee, ongorson boroonii hoinoos tsuv nomorchee, hoorhii...
2014-10-22
иргэн :
анам гарсанаас хойш төрийн байгууллагад хуучин ажиллаж байсан мэргэжилийн хүмүүс авилгач нэр зүүж албан тушаал буурсан гэтэл өөрсдийнх нь ажилд авсан нөхдүүд бол мэргэжилийн биш ажилд ирээд л дээрэ татаастай тул эд намайг яахав гэсэн ая зан гаргасан хүмүүс л байна. төрийн алба төрлийн бас орон ажилгүй нутаг нугынханаа татдаг алба болоод байна. тэгэхээр энэ нам боловсон хүчин муутай, зохион байгуулалтгүй, ам ажил нь алд зөрсөн худалчуудын нам болсон бололттой.
2014-10-22
маш зүйтэй:
ан махн хамтран байгуулсан гэрээ нь монгол улсын улс төрийг тогтворжуулах алсын хараатай зөв алхам болсон шүү дээ тиймдээ ч бүгдэд таалагдах албагүй
2014-10-22
zochin:
mongol toriin 3 undurlugiin 1d ni altankhuag geh china-giin hurliiz bgaa ni mongolchuudiin huvid emgenel yum daa
2014-10-22
ирэн:
энэ ардчилсан нам гэж ёстой буруу номтны нам, монголын хамаг бүтгүй, муу муухай шүүглэсэн нам байх юм. монголд минь бий болсон бүх буруу бузар булайны эхлэлийг тавьдаг газар юмаа. монголчууд бид хэзээ ажил сайн хийсэн хүнийг ажлаа сайн хийлээ гээд шийтгэдэг байж билээ, харин ч урам өгч улам сайн ажиллахыг ерөөдөг билээ, гэтэл сайд нар ажлаа сайн хийсэн тул ажлаас нь чөлөөлж байна. хүүхэд залуучуудад хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн бол, долоо бодож нэг огтол гэж заадаг байсан бол одоо хэлсэн үгнээсээ буц, нэг отлоод долоо бод гэж өөдгүй зан үйлдлийг эрхэмлэн зааж өгдөг боллоо, гэрээ хийчхээд дээд байгууллагаар батлуул гэдэг чинь юу гэсэн үг вэ? муу хэлдэг хужаанууд ч гэрээ хийхдээ ингэдэггүй л байхв
2014-10-22
zochin:
zuv zuv tegj uurchilj zasaj shiideh heregtei ene bvh sanaa enh bayarinh. enhbayar altan khuyagaas hol ilvv. holiig xarj zuv yarij bna manaihan hen ni ch ingej yarihgvi dee tehdee altan huyagiig uurchiluj z.enhboldig tavi
2014-10-22
зочин:
худлаа солиорохын оронд гэрээгээ цуцалж байгаад дараа нь намаараа ярилцаад дахиад байгуулах эсэхээ шийдэх ёстой болохоос биш гэрээ хийчихсэн хойноо нэмэл оруулна, янзална гэж солиорох хэрэггүй, тэнэг хүн хуурч байгаа биш, бултах аргаа л бодоод байна муу новш
2014-10-22
зочин:
алдаа гаргасанаа залруулах санаатай мэдэгдэл хийж байгаа ч гэсэн бас л ялтанхуяг худлаа ярьж эхэллээ. гэрээнд гарын үсэн зурснаар хүчин төгөлдөр гэчихээд, улаан цагаан тв-ийн дэлгэц дээр хамт сууж байж гаоын үсэг зурчихаад одоо болхоор намын зохих байгууллагууд хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно гэчихжээ. ийм худалч хүнийг төрийн таргүүнээр залчихаад дахин дахин худлаа хэлүүлээд л сууж байдаг монголчууд мөн ч их тэнэг улс юм даа.
2014-10-22
inzoch:
bas l altanhuyg guai hudlaa yarij bna sh de enhbayr bolon hunii uurin namuudin tuluululuu bailtsuulaj bgaad garin useg zursanaa henbleleer gargaa biz de uyn hudlaa garin useg bna garin usgiig duurialgaj mantajilsan geh shig uneheer barin tabin hudlaa yarad bna naad nuhruusuu mongol tur salj boldoggui um u
2014-10-22
zochin:
энэхүү гэрээ нэг талаараа улс төрийн соёл нөгөө талаараа ард түмний эв нэгдлийг илэрхийлсэн гэрээ гэж ойлгож байна энэ гэрээнд хамгийн их тааламжтай зүйл нь төрөөс нам санхүүждэг систем өнөөдөр та бүхэн аль нэгэн яам албан байгууллагаруу ороод үзээрэй нийт ажилчдын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь мэргэжлийн бусад нь за за хэлээд яахав холимог л гэж хэлий тэгэхээр яаж улс орон урагшлах вэ дээ н.алтанхуяг танд баяр хүргье. дээрээс нь төсвийн тухай хуулиар орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг маш зөв шүү гишүүд минь одоо жаахан нүдээ нээгээд монголоо эх орноо бодий.
2014-10-22