“Сутайн буянт” тэргүүлжээ

img

Нийслэлийн тээврийн байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтнууд, хөдөлмөр хамгааллын инженер болон бусад инженер техникийн ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн маргаан, зам тээврийн болон үйдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх зүйн мэдлэгийг сорих тэмцээн/сургалт/-ийг зохион байгууллаа.

х

Тэмцээнд хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр буюу дуудлага худалдааны дэгийн дагуу зөв “асуулт”-ыг худалдан авах байдлаар Монгол улсын Үндсэн хууль, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудаас хэсэг тус бүрийн тоглолт 20 асуулт, шигшээ тоглолт 10 асуултаар өрсөлдлөө.

х

Уг тэмцээнд нийт 14 баг оролцсоноос багууд 2 хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс 2 баг шалгарч шигшээ тоглолтонд оролцож өөрсдийн мэдлэг чадвараа уралдуулснаас “Сутайн буянт” ХХК тэргүүн байр, “Автобус-1” ОНӨААТҮГ дэд байр,  “Тэнүүндэлгэр” ХХК гутгаар байр, “Автобус нэгдэл” ХХК шагналт байранд шалгарлаа.

       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ