Төмөр замын асуудлыг “хариуцах эзэн”-гүйгээс хойшлуулав

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн  талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг  хэлэлцэхээр байлаа. Гэвч энэ асуудлын хэлэлцүүлэг хойшилсон юм. Учир нь ажлын хэсэг дээр зарим асуудал нэгтгэгдээгүй аж. Тиймээс долоо хоногийн хугацаатайгаар хэлэлцүүлгийг хойшлуулж байгаа юм байна. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

бө

-УИХ-ын дарга З.Энхболд ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна. БНХАУ-ын дарга Си Зиньпинийг  манай улсад төрийн  айлчлал хийхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын айлчлал хийхэд энэ асуудал хөндөгдөж, хоёр хөрштэйгээ төмөр замын асуудлаа шийднэ гэж байсан. Гэтэл одоо хүртэл чуулганы хуралдаанаар шийдвэрлэлгүй хойшлуулж байгаа нь ямар учиртай вэ? гэдгийг тодруулж байлаа. Зам, тээврийн яам өөрчлөгдсөнтэй холбогдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ салбарыг түр орлон байгаа аж. Харин С.Эрдэнэ сайд холбогдох яамны сайд нь томилогдохоор хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх санал гаргасан байна. Түүнчлэн уг асуудлыг хариуцах газар, хэлтсийн дарга нь ч томилогдоогүй байгаа ажээ.

бө

Ийнхүү  Төрөөс төмөр замын тээврийн  талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхийг  хойшлуулсан юм.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pooh:
garman deer morio soligsod
2014-10-22
зочин:
замын дунд суудалдаа үлдэхийн тулд бүтцээрээ золиос хийсэн наад алтанхуяаа зайлуулах хэрэгтэй.
2014-10-22
зочин:
с.бямбацогтоо!чиний ман-чи тавалж асуугаад байгаа юм уу? та нар төрийн ажлыг зогсоогоо биз дээ.чиний урт хэл хорноос болсон.харин чи яаж ичгүүргүй авирлаж байгаа мал бэ? чи ард тү?мнээр тоглоод байна шүү?анхааруулга?
2014-10-22