Сүхбаатар дүүрэгт 5053 ажлын байр бий болжээ

img

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хаалтын нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулан, төр, хувийн хэвшил, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор олон ажлыг орон даяар зохион байгуулснаа дүгнэлээ. Энэ жилийн хүрээнд 72080 хүнийг байнгын ажлын байртай болгон, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах эрх зүйн орчноо шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтын эх үүсвэр, шинэ дэмжлэг бий болгож, ажил хийж амьдралаа дээшлүүлье гэсэн иргэд, өрх бүрийг дэмжих, ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг урт удаан хугацаанд тогтвортой үр өгөөжөө өгөх бодлогын суурь арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлжээ. Сүхбаатар дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинээр үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих замаар амьжиргааг нь дээшлүүлэхэд анхаарал хандуулан олон төсөл хөтөлбөрүүд, ажил зохион байгуулсаны үр дүнд 5053 шинэ ажлын байр бий болжээ. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс давж 112,3 хувиар биелсэн байна. Мөн энэ жилийн ажлын гол үр дүнг дурдвал:  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг шинэчлэсэн жил Энэ ажлын үр дүнд дүүрэг ч, хороо ч ажилгүй иргэдээ нэрээр нь мэддэг болсон байна. Хороо, дүүргийн хэмжээнд ажлын шинэ байр, ажиллах хүчний захиалгын нэгдсэн сүлжээ, лавлагааны систем бүрэлдэж байна. Иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг зээлд хамрагдах хүсэл эрмэлзлэл эрс дээшилж, хэрэглээний зээлээс хөрөнгө оруулалтын зээлийг илүүд үзэх болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ