Хэнтийд ИТХ-ын нөхөн сонгууль болов

img

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль энэ сарын 19-ны өдрийн Ням гаригт 700-2200 цагийн хооронд Батширээт сумын 16, 18, 19-р хэсгийн хороо, Хэрлэн сумын 85-р хэсгийн хороон дээр явагдсан  байна.

a

Хэрлэн сумын нөхөн сонгуульд АН-аас Чингис хотын захирагч Нямын Базарханд, МАН-аас “Эмийн увдис” ХХК-ийн захирал Цэнджавийн Чогсомжав нар нэр дэвшиж, өрсөлдсөн боловч ирц бүрдээгүйн улмаас дахин сонгууль явуулахаар болжээ.

a

Харин Батширээт суманд Ардчилсан намаас сумын засаг дарга Цэнд-Очирын Баярсайхан, Монгол Ардын намаас хувиараа хөдөлмөр эрхлэгч Бадарчийн Мөнхбат нар өрсөлдсөнөөс Ц.Баярсайхан 53,2 хувиар ялалт байгуулсан байна.

a

Эдгээр сумдын ИТХ-д байсан хоёр гишүүн төрийн албанд томилогдсон тул нөхөн сонгууль явуулахаар болсон нь энэ аж.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ