Н.Золжаргал: Лангуу руу мөнгө урсахгүйгээр банкинд хуримтлал үүссэн нь сайн хэрэг

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэв. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал уг төслийн танилцуулгыг хийсний дараагаар байнгын хорооны гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

бө

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

бө

-Жил болгоны намар дараа жилийнхээ мөнгөний бодлогыг хэлэлцдэг. Энэ бол үнэхээр худлаа амлалт, хуурамч тоо болж байна. Жил бүр л инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг. Гэтэл өнөөдөр инфляци 13 хувьд байгаа. Ирэх онд инфляцийг 7 хувьд барина гэж байна. Энэ худлаа. Статистик судалгаагаар инфляци 13 хувьтай байна гэж байна. Таныг ажил авч байх үеэс Монгол Улсын валютын нөөц хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

бө

-Валютын нийт нөөцийн хэмжээ 2,4 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр валютын нөөц 1,5 тэрбум ам.доллар байгаа.

бө

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

бө

-Монголбанкны алдагдал нэг их наядад хүрсэн гэж яриад байна. Хуулиараа Засгийн газар үүнийг хаах ёстой. Тийм зүйл яригдахгүй гэж Ч.Улаан сайд хэлсэн. Алдагдал өсөөд байгааг яах вэ? Засгийн газраас валютын ханшийг 1750 төгрөгөөс 1660 төгрөг хүртэл болгоно гэсэнтэй санал нэг байгаа юу. Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийн зохицуулалт хийсэн гэж УИХ-ын чуулган дээр захирал Б.Мөнхбат яриад, УИХ-ын дарга түүнийг  “Чи банк биш, эрх нь чамд байхгүй”  гэж байна лээ. Үүнд Монгол банк ямар байр суурьтай байна. Мөн Чингис бондын үлдэгдэл 1,7 их наяд төгрөг байгаа гэж Н.Батбаяр сайд ажлаа өгөхдөө хэлсэн. Энэ үнэн үү? Иргэдийн хадгаламж өсөөд байна гэж гадуур яриад  байгаа нь сайн үзүүлэлт үү?

бө

-Монгол банкны балансын алдагдал ил тод байдаг. Баланс дээрх алдагдал нь хуримтлагдсан алдагдал юм. Балансын алдагдлыг хэрхэхийг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Алдагдлын тоог Эдийн засгийн байнгын  хороонд хүргүүлдэг. Ханшийн хувьд улсын төсөв дээр 1750 төгрөг гэдгийг тавьсаныг мэдсэн. Энэ тоо хэрэгжих бололцоотой эсэх нь хэрэгжилтээс хамаарна. Нэрлэсэн ханшаас 100 төгрөгөөр бага байгаа. Төсвийн алдагдлын хэмжээ 6-7 хувиар өргөн баригдсан. Хөгжлийн банкны 277 тэрбум төгрөгийн зохицуулалтын хувьд бидэнд мэдээлэл бий. Иргэдийн хадгаламж өсч байгаа нь аль ч утгаараа эерэг ойлголт. Гэхдээ 2013,2014 оны хувьд иргэдийн мөнгөн хадгаламж төдийгүй хуримтлал өссөн. Хуримтлал нэмэгдэх нь нийт эдийн засагт эерэг үзүүлэлт. Хэрэглээ, лангуу руу мөнгө урсахгүйгээр банкинд хуримтлал үүсч байгаа нь сайн хэрэг. Цалингийн хувьд бодит орлого хоёр хувиар буурсан.

бө

Ийнхүү гишүүд  Монгол банкны Ерөнхийлөгчид  “Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлаад явуулдаг. Гэсэн ч үндсэн чиглэлээ мөрдөж ажилладаггүй. Засгийн газрын зүгээс инфляцийн тогтворгүй байдлын буруутнаар Монголбанкийг гэдэг. Гэтэл танайх Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарч инфляци тогтворгүй байна гэдэг. Иймээс ирэх оны мөнгөний бодлогоо Засгийн газрын үйл ажиллагаа, Төсөвтэй уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн  шаардлагыг тавьж байв. Харин С.Дэмбэрэл, Д.Зоригт, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд “Монголбанк сүүлийн 2 жилийн хугацаанд амаргүй нөхцөл байдалд ажиллаж ирсэн. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн тухайд суурь үзүүлэлтүүдийг бодитой гаргаж тавьсан нь инфляцийг тогтворжуулах улмаар нэг оронтой тоонд оруулахад дөхөм болохоор байна” хэмээн саналаа хэлж байлаа.

бө

Мөн А.Тлейхан гишүүний Сангийн яаманд хандаж тавьсан Оюу толгой төслийн явцын талаарх асуултад Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, төслийн гэрээ хэлэлцээрүүд явагдаж байгаа. Одоо хэлэлцээрийн асуудлуудаас хоёр гурван асуудал л үлдсэн байгаа хэмээн хариулсан юм.

бө

Ингээд тогтоолын төслийг  хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад байнгын  хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжив.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xajuudax ni:
хажууд нь байгаа нэг vxмэл царайтай амьтан негее лундаажалцаны хамаатан мен уу? зайлуулаасай!
2014-10-23
xajuudax ni:
хажууд нь байгаа нэг vxмэл царайтай амьтан негее лундаажалцаны хамаатан мен уу? зайлуулаасай!
2014-10-23
zochin:
ard tumen chamaas hariugaa avah neg nartai udur ireh bailgui dee
2014-10-23
зочин:
altanhuyag buulaa l bol ene dup nuhur hurunguu huraalgaj aaviinh ruu yavah bailgui dee.
2014-10-23
zochin:
ene turshlagagui nuhruur dadlaga hiilgej bhaar ulsiin bodlogiig uur huneer hiilgeechee. jijigdeed bga sh de arai l suid hiilee dee.
2014-10-23